2022/01/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.24₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
22:00
S29
-17°
23:00
S29
-17°
00:00
S29
-18°
01:00
S30
-18°
02:00
S30
-16°
03:00
S30
-14°
04:00
S30
-12°
05:00
S30
-10°
06:00
S26
-8°
07:00
S30
-8°
08:00
S30
-9°
09:00
S30
-10°

Улсын Онцгой комисс 11:00 цагаас хуралдана 

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэргэжилтнүүд коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбарыг илрүүлснээ өчигдөр зарласан. Тэгвэл уг шинэ хувилбарыг ДЭМБ “аюултай” ангилалд оруулж, “Омикрон” үсгээр нэрлээд байгаа юм. 

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Улсын Онцгой комисс өнөөдөр 11:00 цагаас цаг үеийн асуудлаар хуралдахаар болжээ.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно. 

Түүнчлэн "COVID-19 шинэ төрлийн мутацид орсон B.1.1.529 хувилбарын талаарх судалгаа үргэлжилж байгаа, айж сандрах хэрэггүй бөгөөд вакциндаа хамрагдахыг ДЭМБ зөвлөж байна. УОК шинэ хувилбарын талаарх тодорхой зөвлөмж, шийдвэр гаргахаар судалж, бэлтгэж байна" хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хуудаснаа өчигдөр мэдээлсэн байсан юм. 

Баасан гарагт дэлхийн олон орон Өмнөд Африк болон түүнтэй хил залгаа улс орнуудаас ирэх зорчигчдод хилээ хааж байгааг зарласан. Тухайлбал АНУ-ын засаг захиргаа Өмнөд Африк, Ботсван, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави гэсэн найман улсын чиглэлд Даваа гарагаас эхлэн агаарын тээврийн хязгаарлалт тогтоохоор болжээ. Европын Холбооны улсууд, Канад, ОХУ мөн ижил төстэй арга хэмжээ авах болсноо Баасан гарагт зарласан байна.

x