Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Анагаах ухааны сүүлийн үеийн судалгаа шинжилгээ хийх боломжтой Био-Анагаахын хүрээлэнг байгууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 26
iKon.MN
 
БШУЯ

Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд АШУҮИС-ийн дэргэд Био-Анагаахын нэгдсэн хүрээлэнг байгуулж, салбар дундын лабораторийг ашиглалтад орууллаа.

Энэ хүрээлэнд орчин цагийн анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээг хийх боломжтой. Тус хүрээлэн нь

  • Молекул биологийн лаборатори /Молекул биологийн нэгж, Ген секвенсинг нэгж/
  • Эмгэг судлалын лаборатори /Эсийн эмгэг судлалын нэгж/
  • Биологийн химийн лаборатори /Уургийн анализын нэгж/
  • Тархи судлалын лаборатори /Нейрофизиологийн нэгж, Психоматик АУ-ны нэгж/
  • Эсийн биологийн лаборатори /Электрон микроскопын нэгж, Эсийн өсгөврийн нэгж/ лабораториудтай.

АШУҮИС энэ онд дэргэдээ анхны их сургуулийн эмнэлгийг байгуулж, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээсэн, төрийн өмчийн бусад их дээд сургуультай хамтарч ажиллаж байгаа гээд олон амжилт гаргаад байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.