Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дижитал хөрөнгө оруулалт “ЛЭНДБОНД”-ын “ТРАНЧ 1”-ийн ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 26
Сурталчилгаа

Монголын финтек салбарын тэргүүлэгч компани болох “ЛэндМН ББСБ” ХК нь 2016 оноос эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй 5 дахь жилдээ явуулж байна. Тус компани нь 2020 онд Монголын финтек салбар дахь анхны “ЛэндБонд”-г гаргаж байсан.

Тус компани нь 3 дахь удаагаа нээлттэй бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлэх гэж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 533-р тогтоолоор “ЛэндМН ББСБ” ХК-ийн хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд санал болгон гаргах 24 сарын хугацаатай, жилийн 14%-ийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 56,000 ширхэг  ЛэндБонд өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрсөн байна.

“ЛэндМН ББСБ” ХК нь энэ удаад хөрөнгийн зах зээлд нийт 5.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “ЛэндБонд”-ыг гаргаж байгаа ба тэдгээрийг 4 удаагийн “Транч”-ийн дагуу гаргаж байгаагаар буюу бонд гаргах хөтөлбөртэйгөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог болсон байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн Транч I-ийн захиалга 2.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 14%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хүү төлөгдөх давтамж нь 6 сар тутамд байх  бөгөөд анхдагч зах зээлийн захиалга 2021 оны 11 сарын 29-ний 10:00 цагаас өдрөөс 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 15:00 цаг хүртэл LendMN аппликэйшнээр дамжуулан гаргахаар бэлтгэжээ.

Мөн өмнөх жилүүдийн ЛэндБондоос онцлог нь нийт татан төвлөрүүлэх үнийн дүн 2,5 тэрбумд  хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжааг зогсоохоор зохицуулжээ.

Эхлэх: 2021-11-29-ний 10:00 цагт

Дуусах: 2021-11-30-ны 15:00 цагт

 

Андеррайтер: “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК

Хаяг: Сити Центр, 10 давхар 1003 тоот

Утас: 7777-6377

Синдикат: “Райнос Инвестмент ҮЦК” ХХК

Хаяг: Централ Тауэр, 13 давхар 1308б

Утас: 7510-0575

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.