Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Зулын 25-ны ИХ ДҮЙЧЭН өдөр 2021.11.29 – ний Даваа гарагт тохиож байна

ikon.mn
2021 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Буддын шашинт улс орон, түүний дотор Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг "Зулын 25"-ны их дүйчэн өдөр хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж иржээ. Шарын шашныг үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдөр гэдэг.

Мөн энэ өдөр Зулын 25 гэж бэлэгшээж байгаа нь зул өргөх юм. Зул өргөхөд голыг нь ороох, тосоо цутгах гэх зэргээр хичээл зүтгэл, шамдал олон бэлгэдэл шингэсэн байдгаар ач тус ихтэй. Тосон зул биш гэхэд, гэрлэн зулыг өргөх ч тустай. Мөн маани, өөрийн мэддэг тарни, бүр илүүтэй Мэгзэм сайн уншвал өнөөдөр илүү их ач тустай. Энэ өдрийг та бүхэн анхаарч, өөрт, гэр бүлдээ тустай болгож хувирган авч чадвал, дээр хэлсэнчлэн буян ихээр арвижих, өөрт өмнө нь гарахгүй байсан ахиц дэвшил ихээр гардаг ажээ.

"Улаанбаатар буян" ХХК нь "Зулын 25"-ны их дүйчэн өдөр буюу 2021.11.29-ны Даваа гаригт буяны сүмийн лам хуврагууд цогцолборууд дээрээ АВИДЫН ЧОГО ном хурж, бурхан болоочийн эргэлтийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд мөн та бүхэн өөрийн биеэр айлчлан ирж бурхан болоочдоо зул хүж мандаан ном айлтгал бичүүлэх боломжтой.

🙏Хэрэв та өөрийн биеэр ирж амжихгүй тохиолдолд #Фэйсбүүк_Чатбот ашиглан цахим хэлбэрээр үйлчилгээ авч болох юм.

1. Та цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ захиалахыг хүсвэл http://m.me/ulaanbaatarbuyan линкээр орж захиалгаа өгөөрэй!

2. Сүсэгтэн олон та бүхэн бурхан бологсдодоо зориулан цахим айлтгал захиалах бол https://bit.ly/3hiUtBE линкээр орж цахим айлтгалд номоо бичүүлэх боломжтой!

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7016-2222, 88058579 утсаар лавлана уу!

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.