Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

БРИТТО VISA картын нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 25
Сурталчилгаа

Монгол улсад VISA карт нэвтэрсний буюу ХХБ, VISA INTERNATIONAL хоорондын хамтын ажиллагаа эхэлсний 20 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү тэгш ойг тохиолдуулан иргэд, харилцагчдаа орчин үеийн урлагийн үнэ цэнийг илүү мэдрүүлэх зорилгоор дэлхийн алдарт зураач Ромеро Бритто-н бүтээлийг албан ёсны эрхтэйгээр МОНГОЛД АНХ УДАА төлбөрийн карттай хослуулсан БРИТТО VISA картыг зах зээлд нэвтрүүлээд буй.

Энэхүү картын нээлтийн арга хэмжээг ХХБ-ны хамт олон иргэд, харилцагчдынхаа төлөөллийн хамт зохион байгуулж, зах зээлд нэвтрүүлснээ албан ёсоор зарлалаа.

 

РОМЕРО БРИТТО нь дэлхийд  алдартай “HAPPY ART” урлагийн төрлийг үндэслэгч бөгөөд уран бүтээлээрээ дамжуулан аз жаргал, хүсэл мөрөөдөл, эрч хүчийг мэдрүүлэхийг зорьдог. Түүний бүтээлийг дэлхийн нөлөө бүхий эрхмүүдээс эхлэн томоохон брэндүүд сонгож брэнд дүр төрхөө бүрдүүлэхийг эрмэлзэх бөгөөд Олимпын наадам, Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Бразилын алдарт карнавал зэрэг олон улсын арга хэмжээнүүд ч “HAPPY ART”-р дамжуулан аз жаргал, эрч хүчийг түгээсээр байна.

Мөн Ромеро Бритто нь дэлхийн түүхэн дэх хамгийн олон оюуны өмчийн эрхтэй уран бүтээлчээр тодорсон ба Францын Лууврын музей, Мексикийн Сүмаяа-н музей зэрэг 100 гаруй улсын дэлхийн алдартай музейд түүний бүтээлүүд байршиж байгаа нь түүний алдар хүндийг тод илтгэнэ.

 

ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон:

"Бид бүхний хийж бүтээсэн амжилт, цаашдын зорилго зорилт нүдэнд харагддаг, гарт баригддаг байгаасай гэж бид хүсдэг. Иймээс ч банкны бүтээгдэхүүн үйлчилгээ дотроосоо картын бүтээгдэхүүнийг тусгайлан сонгож шинэ өнгө төрхөө иргэд, харилцагч та бүхэндээ танилцуулж байгаа юм. VISA International байгууллагатай хамтран ажилласны 20 жилийн ой дээр гарч буй тус картаар та бүхэн Дэлхийн аль ч өнцөг буланд төлбөр тооцоогоо хийх тоолондоо ирээдүйд өвлүүлэх тэгш боломж, тэгш эрх, тогтвортой байдлыг гартаа атгаж яваа шүү гэдгийг мэдрүүлэхийг хүсэж байна" хэмээн нээлтийн үеэр онцолсон юм.

ХХБ нь үндэсний, аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллаж, тогтвортой хөгжил өөд хамтдаа тэмүүлэхийг зорьдог. Иймээс зах зээлд шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ бүр иргэд, дотоодын аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг дэмжихийг зорьдог уламжлалын дагуу БРИТТО VISA нь худалдан авалт бүрээсээ хөнгөлөлт урамшуулал авах бодит боломжийг санал болгох юм.

 

Иргэд, харилцагч ТА бүхэн БРИТТО картаа ашиглан Монголдоо тэргүүлэх ААН байгууллагуудаар үйлчлүүлэх бүрдээ 3-10%-ийн буцаан олголтыг авах боломжтой бөгөөд хүссэн газраасаа TDB ONLINE үйлчилгээг ашиглан захиалж, хүргүүлэн аваарай.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.