Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Турк улсын өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах чиглэлээр хамтран ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр БНТУ-ын Гадаад хэргийн сайд М.Чавушолудтай 2021 оны энэ сарын 23-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр хоёр талын хамтын харилцаа хамтын ажиллагаа, тухайлбал Анкара хотноо 2021 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд болсон Монгол, Туркийн Эдийн засаг, худалдааны Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдааны дүнгийн талаар ярилцлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал гэдгээ талууд илэрхийлэв.

Мөн хоёр талын яриа хэлцээг өргөжүүлэн эрчимжүүлэх үүднээс дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

Эх сурвалж: ГХЯ