Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банк ОУ-ын зах зээлээс дахин урт хугацааны санхүүжилтийг амжилттай татлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Капитрон банк нь Лихтенштейний нийслэл Вадуц хотод төвтэй Enabling Microfinance Fund, AgmvK санхүүгийн байгууллагатай жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зориулалт бүхий 5 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн гэрээг амжилттай байгуулж, санхүүжилтийн эх үүсвэрийн эхний транчийг татан төвлөрүүллээ.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд энэхүү зээлийн эх үүсвэрийг Капитрон банкны харилцагч бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгө болон үндсэн хөрөнгийн санхүүжилт хэлбэрээр 5 хүртэлх жилийн хугацаатайгаар ашиглахаар харилцан тохиролцсон байна.

Дэлхий даяар тархаад буй цар тахалтай зэрэгцэн эдийн засаг, бизнесийн сорилттой үе тохиож буй энэ цаг үед бизнес эрхлэгчдийг дэмжих урт хугацаат санхүүжилтийг Монгол улсдаа ийнхүү дараалан 2 дахь удаагаа татан төвлөрүүлж байгаа нь Капитрон банкны санхүүгийн чадавх, сайн засаглал, удирдлагын багийн оновчтой стратегит үзүүлсэн олон улсын түнш байгууллагуудын итгэлцэл юм.

Enabling Microfinance Fund, AgmvK нь 2008 онд байгуулагдсан хувийн хөрөнгө оруулалтын сан бөгөөд хөгжиж буй орнуудын санхүүгийн байгууллагуудад зээлийн санхүүжилт хийх замаар бичил, болон жижиг дунд бизнесийг дэмжих, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой санхүүгийн байгууллага юм.

Капитрон банк

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.