Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Ёс зүй - Тогтвортой бизнес” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй сошиал чалленжид нэгдэхийг урьж байна

ikon.mn
2021 оны 11 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

МҮХАҮТ-ын дэргэдэх "Бизнесийн ёс зүйн төв"-өөс "Ёс зүй-Тогтвортой бизнес" дижитал аяныг 2021 оны 11 дүгээр сарын 15 - 12 дугаар сарын 03-ны хооронд өрнүүлж байна. Аянаар бизнесийн ёс зүй, шударга байдлын тухай олон нийт болон бизнес эрхлэгчдийн ойлголтыг нэмэгдүүлэх, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүй, шударга байдал нь бизнесийн урт хугацааны амжилт, ашигт ажиллагаа болон өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлдэг тухай болон компаниуд дотоод үйл ажиллагаандаа хэвшүүлж болох сайн туршлагуудыг бүтээлч байдлаар таниулахыг зорьж байна. 

Аяны хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан бизнесийн ёс зүйн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, ёс зүйтэй бизнес эрхлэгч болоход сэдэлжүүлэх контентуудыг хүргэх бөгөөд “Бизнесийн ёс зүйн төв”-ийн сошиал сувгуудаар мөн түгээх юм.

Уг аяны хүрээнд Ёс зүйтэй бизнесүүдийг олон нийтэд таниулах, бизнесийн ёс зүйн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, сайн туршлагыг түгээх зорилгоор 11 сарын 23-30-ны хооронд аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд сошиал чалленжийг эхлүүлээд байна.

Сошиал чалленжид оролцох заавар:

1. Байгууллагадаа ёс зүйг нэвтрүүлж буй туршлагаасаа хавсралт хувилбаруудаас сонгон постоор оруулах https://drive.google.com/...

2. Пост оруулахдаа Бизнесийн ёс зүйн төв–ийг хамгийн эхэнд дурдаж #ChallengeAccepted хэмээн оруулсны дараа өөрийн постоо оруулах

3. Постныхоо төгсгөлд дараах хаштагуудаас сонгон оруулах

4. Байгууллага оролцож байгаа тохиолдолд дараачийн байгууллагаа чалленжид дуудах

#ЁсЗүйгДэлгэрүүлье #ЁсЗүйгУрамшуулъя

Холбоо барих:

Утас: 7727-7070/36/, 9916-4719, 9905-1590
Цахим шуудан: bicentermn@gmail.com
Twitter: Бизнесийн ёс зүйн төв
Facebook: Бизнесийн ёс зүйн төв

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.