Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Амгаланбаатар: Төсвийн алдагдлыг нөхөх арга нь бидний цалин хөлс биш

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны уулзалт МҮЭСТО-нд болж байна.

Уг хурлын үеэр төрийн үйлчилгээний байгууллагын 1-3 зэрэглэлийн ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэх асуудал яригдав. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Олон мянган ажилтнуудын ажлын байрны баталгааг алдагдуулахгүй байх ёстой. Хувийн хэвшил рүү шилжүүлэх асуудал байж болохгүй. Төр, хувь хоёр нийлж болохгүй. Нарийн нандин төрийн үйлчилгээ хувийн хэвшлээр дамжиж болохгүй. Энэ чинь олон мянган хүүхдийн эрх ашгийн асуудал. Тийм учраас салбарынхаа үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарч анхаарлаа хандуулан ажиллана. 

Төсвийн алдагдлыг нөхөх арга нь бидний цалин хөлс биш. Бид ажлаа чанартай хийх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээд явж байхад бидний цалин, ажлын байраар оролдох эрх байхгүй" хэмээн ярилаа. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөл "Хөдөлмөр нийгмийн гурван талт үндэсний хороон дээр яригдсан. Ойрын нэг, хоёр жилдээ энэ асуудлыг судална гэдгийг хэлж байгаа. Төрийн үйлчилгээний байгууллагын 1-3 зэрэглэлийн ажилтнуудын цалин 2022 оноос эхлэн орон нутгийн төсвөөс олгогдох болсон бөгөөд БШУЯ-нд байсан төсөв орон нутаг руу шилжсэн гэдэг мэдээллийг яамнаас өгсөн" гэдгийг хэлэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn