Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Зорилтот бүлгийн 50 хувийг нэмэлт тунд хамруулбал ЕБС-ийг 100 хувь танхимын сургалтад шилжүүлэх боломж бүрдэнэ"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын хариу арга хэмжээ, дархлаажуулалтад хамрагдалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар дархлаа сэргээх нэмэлт тунд 589 мянган хүнийг хамруулаад байна. Энэ нь зорилтот бүлгийн 28 хувь гэсэн үг. Зорилтот бүлгийн 50 хувийг дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулбал шар түвшинд шилжинэ. Үүнийг дагаад хориглосон байгаа зарим арга хэмжээг цуцална. Вакцинжуулалтад 10 мянгаас дээш хүн хамрагдаж байгаа. 40 насны бүлгийн хүмүүс дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдалт идэвхгүй байна.

Зорилтот бүлгийн 50 хувийг дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулбал ЕБС-ийг 100 хувь танхимын сургалтад шилжүүлэх боломж бүрдэнэ. Мөн цэцэрлэгийн бага ангийн бүлгийг нээх, хоёр, гурван насны хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломж бүрдэнэ. Энэ талаар БШУ-ны сайдтай тохиролцож, ярилцсан.

Хэвлэл мэдээллээр дөрөв дэх тунг их асууж байна. Одоогоор дэлхийд дөрөв дэх тунг хийж байгааг албан ёсоор зарласан улс байхгүй" гэв.