Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Автобусны бүхээгт тамхи татсан жолоочийг 25,000 төгрөгөөр торгож, сургалтад хамруулахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийтийн тээврийн автобусны бүхээгт тамхи татсан жолоочид арга хэмжээ авчээ.

Энэ тухай Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Автобусны жолооч О үйлчилгээнд явж байхдаа тамхи татаж, зогсоолгүй газар зорчигч буулгасан. Тиймээс хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, жолоочийг сургалтад хамруулахаар боллоо" хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлсэн талаар хэллээ.

Тодруулбал, уг жолоочийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 25,000 төгрөгөөр торгожээ.