Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргын Ахлах зөвлөхөөр Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг дахин томиллоо

ikon.mn
2021 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөхөөр Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг дахин томиллоо.

Д.Мөнх-Эрдэнэ нь 2016-2018 онд  Хотын даргын Ахлах зөвлөхийн албыг хашиж байсан билээ.

Ажилласан байдал:

2004-2007 онд Голомт банканд хуульч,

2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн,

2008-2013, 2014-2016 онд  Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, Хууль, эрх зүйн газрын дарга,

2016-2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан төрийн албаны туршлагатай, хуульч мэргэжилтэй залуу юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.