Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр болон "Богд Зонхова" цогцолбор баригдах газар Тасганы овоонд зэргэлдээ оршдог

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын төсвөөс 32 тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж буй "Богд Зонхова" цогцолбор сүүлийн өдрүүдэд иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.

Үүний зэрэгцээ 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд Хотын захирагч Д.Сумъяабазар Хүүхдийн цогцолбор барихад зориулж олгосон Тасганы овоо орчмын 1.1 га газар дээр "Богд Зонхова" цогцолбор баригдаж эхэллээ гэх мэдээлэл гараад байгаа юм.

Энэ тухай Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад "Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр барихад зориулж нийслэлээс олгосон газар нь "Богд Зонхова"-ын хөшөө барих газраас өөр бөгөөд тухайн хоёр цогцолборын газар зэргэлдээ оршиж байгаа" хэмээн хэллээ.

 

Эргэн сануулахад, 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр болсон Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр Хотын захирагч Д.Сумъяабазар Хүүхдийн фондын үйл ажиллагааг дэмжиж, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр барихад зориулан Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг, Тасганы овоо орчимд 11,000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэн, батламжийг тухайн үеийн Соёлын Сайд С.Чулуунд гардуулж байв.

Тухайн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн хавар эхэлнэ гэж байсан ч одоог хүртэл эхлээгүй төдийгүй хажуухан талд нь Богд Зонхова" цогцолбор баригдаж эхэлсэн нь ийнхүү эргэлзээ үүсгэжээ.

Харин “Богд Зонхова” цогцолборын тухайд, уг төслийн хөрөнгө оруулалт цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас хөрөнгө зарцуулахгүй болохоо Соёлын сайд Ч.Номин мэдэгдээд буй. 

Гэсэн ч тус цогцолборын барилгын ажил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн болохыг фото сурвалжилгаар харуулж байна.

Гэрэл зургийг MPA.mn