“Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдаж, олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэлийг хангах төлөвлөгөөг дахин хэлэлцэж, баталжээ.
Манай тамирчид өдгөө олимпын эрхийн цуврал тэмцээнүүдэд оролцож, эрхийн тоогоо нэмэхийн төлөө өрсөлдөж буй. Тухайлбал, тэшүүрчид энэ сарын 12-ноос эхлэн Дэлхийн цомын цувралуудад оролцож эхэлсэн бол цанынхан Швейцарт бэлтгэлээ базааж буй бөгөөд тэндээ Дэлхийн цомын цувралуудад оролцох юм.
Одоогоор цанын төрлөөр хоёр тамирчин олимпын эрхийн нормативыг биелүүлээд байгаа билээ.
Эх сурвалж: МҮОХ