Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Шилээ дахин амьдруулъя" аянд нэгдэхийг уриалж байна

ikon.mn
2021 оны 11 сарын 24
Сурталчилгаа

Шил бол хүнсний үйлдвэрлэлийн хувьд эрүүл ахуй талаасаа хамгийн тохиромжтой савлагаа юм. Тиймээс хүн төрөлхтөн шилийг эртнээс ашиглаж, хүнсээ хадгалж, савлаж ирсэн. Гэвч байгаль дээр хаягдсан шил задрахдаа 4000 жилийг зарцуулдаг, шилийг дахин ашигласнаар агаарын бохирдлыг 20%, усны бохирдлыг 50% багасгах боломжтой гэсэн судалгаа бий. Мөн түүнчлэн шил нь гал өдөөгч болдог тул гал түймэр гаргах эрсдэлтэй. Ан амьтдын хувьд ч олноороо шилнээс бэртэж гэмтэх тохиолдол олон байдаг.

"Тэгвэл байгаль дэлхийдээ ээлтэйгээр уг асуудлыг хэрхэн шийдэх вэ?"

Үйлдвэрлэл хөгжсөн өнөө цаг үед шилийг 100% дахин эргэлтэд оруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, хог хаягдлыг бууруулах, байгальд үүсэх сөрөг үр дагавруудыг багасгах боломж бүрдсэн юм.

"Шилээ дахин амьдруулъя аян" Улаанбаатар хотын 6 дүүрэгт эхэллээ

Үндэсний ууган үйлдвэрлэгч АПУ компани нь тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд өөрийн үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүнүүдийнхээ шилийг эргүүлэн татан авч эхэллээ. "Шилээ дахин амьдруулъя" аяны хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүрэгт өөрийн харилцагчдаараа дамжуулан шил татан авах цэгүүдийг бий болгосон байна. Одоогийн байдлаар 40 дэлгүүр уг аянд нэгдсэн бөгөөд цаашид шил татан авах цэгүүдийнхээ тоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм байна. Уг аяны явцын талаар бид сурвалжиллаа.

 

Цаашид залуусыг илүү идэвхтэй хамрагдаж, байгаль орчиндоо ээлтэй үйлдэлд нэгдээсэй гэж уриалж байна!

 


“Бүрэн Плаза” төвийн ажилтан Т.Бат-Эрдэнэ

Манай дэлгүүр “Шилээ дахин амьдруулъя” аянд нэгдээд удаагүй байгаа ч хэрэглэгчид их хамрагдаж байна. Өмнө нь хог хаягдал болдог байсан шил дахин эргэлтэд орж, байгаль экологид зөв зүйтэй ажил болж байгаад их талархаж байгаа. Ихэнхдээ дунд эргэм насны иргэд болон настай хүмүүс шилээ эргүүлэн их авчирж өгдөг. Цаашид залуусыг илүү түлхүү хамрагдаж, идэвх санаачилга гаргаасай гэж хүсэж байна.

Пивоны шил 100 төгрөг, Архины шил 200 төгрөгтэй авч байгаа...

 

Дахивар нөөц худалдан авах цэгийн ажилтан Н.Оюун-Эрдэнэ

Шил татан авах цэг дээр бид өдөр бүр шил авч байгаа. Бидний авсан шилийг АПУ компанийн түгээгч нар ирж авдаг. Ер нь тэгээд шилний үнэлгээг өндөр авдаг болсноос хойш манай энэ хавийн гудамж талбайд шилний хог хаягдал багассан. Одоогийн байдлаар пивоны шилийг 100 төгрөгөөр, архины шилийг 200 төгрөгөөр авч байгаа. Энэхүү аяныг өрнүүлж байгаа АПУ компанийн хамт олонд талархаж буйгаа хэлмээр байна.

Эргэлтийн лонхыг 5-6 удаа ашигладаг учраас энэ нь байгальд ээлтэй хэрэглээ юм...

 

М-Би-Си Азиа Пасифик ХХК-ийн Савлалтын менежер Т.Батбаатар

Хэрэглэгчээс ирүүлсэн лонхыг бид шил угаах машинаар олон улсын стандартад бүрэн нийцсэн өндөр технологийг ашиглан угааж ариутгадаг. Энэхүү машин нь 1 цагт 16,800 лонх угаах хүчин чадалтай. Жилд 14 сая орчим лонх угааж ариутгадаг. Шил угаах машин нь 8 үе шаттай лонхыг угааж ариутгадаг. Хамгийн сүүлийн процесс нь уураар ариутгах бөгөөд ингэснээр лонхны дотор болон гадна талын нян бактерийг бүрэн устгаж, үйлдвэрлэлийн дараагийн дамжлага болох лонхыг шалгах процессод бэлэн болгож өгдөг юм. Хоосон лонхыг шалгах төхөөрөмж нь лонхон дахь физик химийн 12 төрлийн доголдлыг камерын тусламжтайгаар ялгаж ангилдаг. Эргэлтийн лонхыг 5-6 удаа ашигладаг учраас хэрэглэгч та бүхэн байгальд ээлтэй хэрэглээг бий болгож “Шилээ дахин амьдруулъя” аянд нэгдэхийг уриалж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.