Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

12:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14:00 цагт "Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ" хэлэлцүүлэг болно.

14:00 цагт "Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо" хэлэлцүүлэг болно.

"Монгол ньюс" мэдээллийн төвд 

10:30 цагт “Эрдэнэсийн хүрээ” урлаг, уран бичлэгийн төвийн арт терапи сургалтын үр дүнг танилцуулах үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт НҮБ-аас энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-нд зохион байгуулах Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны талаар танилцуулна.

11:30 цагт “Мөрөөдлийн театр”-ын 10 жилийн ойн талаар тус театрын жүжигчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт Зарим аж ахуйн нэгж цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж байгаа талаар хэвлэлийн хурал хийнэ.

МУИС-ийн Номын санд

09:00 цагт Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XII форум болно.

Соёлын төв өргөөнд

09:00 цагт Соёлын яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран соёлын салбар, нийслэлийн төрийн байгууллагуудын "Эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөн"-ийг зохион байгуулна.

"Мишээл экспо" төвд

10:00 цагт Байгууллагууд нээлттэй ажлын байраа танилцуулах "ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ" өдөрлөг болно.

МҮЭСТО-ны бага зааланд 

11:00 цагт Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн 27 дугаар зүйл заасны дагуу Төрийн үйлчилгээний байгууллагын 1-3 зэрэглэлийн ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэхтэй холбогдуулан үүсээд буй нөхцөл байдлын талаар Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг мэдээлэл хийнэ.

Гадаад харилцааны яаманд

11:00 цагт Бүгд найрамдах Энэтхэг улсын Гадаад харилцааны төрийн сайд ДР.Ражкумар Ранжан Сингхийн Монгол Улсад хийх айлчлал эхэлнэ.

Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерейд

15:00 цагт “МОНГОЛ ТУУРГАТНЫ ӨВ СОЁЛ” олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмын үзэсгэлэнгийн нээлт, шагнал гардуулах ёслол болно.