Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 53, түр 23 цэг 09:00-20:00 цагт ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явуулын 23 баг, суурин 53, түр 23 цэгт 100 багийн 450 эмч, ажилтан ажиллаж, 6,338 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Вакциныг харьяалал харгалзахгүй хийх тул та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 85,
  • II тунд 208,
  • нэмэлт сэргээх тунд 6,227 буюу нийт 6,520 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 28.6 хувь байна. Мөн 2,968 жирэмсэн эх, 12-15 насны 67,907, 16-17 насны 26,705 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдав.

Цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7