Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
БШУЯ

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Краминцев Сергей Анатольевич тэргүүтэй төлөөлөгчдийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар ярилцжээ.

Монголын талаас нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийг үе шаттайгаар ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх, Монгол-ОХУ хамтарсан сургууль болгох саналыг тавив. Мөн орос хэлний багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хэлний чадавхыг сайжруулах чиглэлээр МУБИС болон Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран ажиллахаар болов.

 

Эх сурвалж: БШУЯ