Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тусгаар тогтнолын баяр, Цагаан сар зэрэг монголын уламжлалт баяруудаар сургууль, цэцэрлэгийн суралцагчид үндэсний хувцсаа өмсөцгөөдөг.

Энэ нь үндэсний өв соёл, хувцас хэрэглэлтэйгээ танилцах, бахархах зэрэг олон давуу талтай гэж үздэг билээ. Түүнчлэн сайхан дээлтэй хүүхдүүдийг онцлон, шагнадаг байсан юм. Тэгвэл одооноос энэхүү тогтсон явдлыг зогсоохыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан уриалжээ.

Тэрбээр "Дээлтэй Монгол нэрийн дор гоё торгон дээлтэй хүүхэд шалгаруулж өргөмжлөл өгөхөө зогсоо захирал, удирдлагуудаа. Хүүхдийг багаас нь дутуугийн зовлон эдлүүлэхээ больцгооё, одоо. Гоё дээлгүй байгаа нь хүүхдийн буруу биш" хэмээн бичсэн байна.