Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын ээлжит Их хурлыг ирэх сарын 6-7-нд товлов

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 23
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:13 2021/11/23

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар гурван асуудал хэлэлцжээ. 

Нэгдүгээрт, намын ээлжит Их хурлын арванхоёрдугаар сарын 6-7-ны хооронд зохион байгуулахаар товлосон байна. 

Хоёрдугаарт, тус хурлаар хэлэлцэх эдийн засгийн хөгжлийн бодлогын талаарх Сангийн сайдын мэдээлэлтэй танилцжээ. 

Төгсгөлд нь намын нарийн бичгийн дарга нарын орон нутагт ажилласан тайлантай танилцсан байна. 

Ээлжит Их хурлаар хэлэлцэх бас нэгэн зүйл нь намын даргыг жинхлэх асуудал юм. Тус намын дүрэмд намын даргыг Их хурлаас сонгоно хэмээн заасан байдаг. 

МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон тангараг өргөхийнхөө өмнөх өдөр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад нэр дэвшүүлснийг Удирдах зөвлөл, Бага хурлаас дэмжсэн. Цар тахлаас шалтгаалан хойшлуулаад байсан Их хурлыг ийнхүү товложээ. 

13:01 2021/11/23

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр 13:00 цагт товлогджээ. 

Хурлаар УБТЗ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг болон Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарын томилгооноос гадна сүүлийн үед нийгэм өрнөсөн шүүмжлэл дагуулсан асуудлуудын талаар хэлэлцэнэ гэдэг мэдээлэл байна. 