Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Финтек салбарын ХАМГИЙН ТОМ арга хэмжээ "FRONTIER FINTECH SUMMIT 2021" болно

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Технологийн дэвшил, инновацын хялбар шийдэл буюу хиймэл оюун ухаан, blockchain, дата шинжлэх ухаан зэргийг ашиглан уламжлалт банкны үйлчилгээг хамгийн бага зардлаар хүртээмжтэйгээр хэрэглэгчид хүргэдэг финтек салбарын Монгол дахь хамгийн том хэлэлцүүлэг энэ сарын 24, 25-ны өдөр цахимаар зохион байгуулагдах гэж байна. Монголын Финтекийн Холбооноос зохион байгуулж буй "FRONTIER FINTECH SUMMIT 2021"-ийн тухай бид юуг мэдвэл зохих вэ?

#1 Яагаад "FRONTIER FINTECH SUMMIT 2021" гэж?

 

Fintech буюу “Финтек” нь санхүүгийн үйлчилгээ болон технологийн хөгжлийн хослолыг хэлэх бөгөөд Fintech гэдэг нь Financial Technology буюу Санхүүгийн технологи гэсэн холбоо үгийн товчлол юм. "FRONTIER FINTECH SUMMIT 2021" арга хэмжээний үеэр Монголын Финтекийн холбооны гишүүн байгууллагууд Монгол Улсын санхүүгийн технологийн салбарын хөгжил, хууль, эрхзүйн орчин, шинэ үеийн технологийн талаар хэлэлцэн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох болно.

#2 Дэлхийн болон Монголын финтек салбар ямар түвшинд байна вэ?

 

Дэлхийн финтек салбар 2020 онд 7301.78 тэрбум доллароор үнэлэгдсэн бөгөөд 2026 он хүртэл CAGR (жилийн нийлмэл өсөлтийн түвшин) 26.87%-иар өсөх төлөвтэй байна. Шинэ техник технологиуд нь финтек салбарын байгууллага, хөрөнгө оруулагчид, хэрэгжүүлж буй улс орнуудад эдийн засгийн хөгжилд хүрэх асар их боломжуудыг өгсөөр байна.

Ковид-19  цар тахлын улмаас Монгол улсад хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан онлайн худалдаа, цахим төлбөр тооцоо, гүйлгээ хийх хүмүүсийн тоо сүүлийн үед эрс нэмэгджээ. Үүний нэг жишээ болох финтек компаниудаас зээл авах зээлдэгчдийн тоо хурдацтай нэмэгдсэн нь хэрэглэгчдэд шалгуур бага, шинэ технологид суурилсан зээлийн үйлчилгээ болон санхүүгийн бүтээгдэхүүнийг банкны ажилтны дамжлагагүйгээр хурдан шуурхай авах боломжтой болсонтой холбоотой.

#3  "FRONTIER FINTECH SUMMIT 2021" хэзээ, хаана вэ?

Арга хэмжээ энэ сарын 24, 25-ны өдөр зохиогдох бөгөөд үндсэн 4 хэсэгтэй. Хэсэг бүрд онцлох илтгэл, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана.

Хөтөлбөр:

 

#4 Монголын финтекийн салбараас онцолбол?

  • 2018 онд байгуулагдсан "ЛэндМН ББСБ” ХК нь финтек бизнес моделийг Монгол улсын зах зээлд анх удаа LendMN аппликэйшнээр дамжуулан амжилттай нэвтрүүлж хэрэглэгчдэд хэрэглээний бичил цахим зээлийн үйлчилгээг үзүүлсээр нийт бүртгэлтэй харилцагчдын тоо 900 мянгад хүрээд байна.
  • Монголын анхны төлбөрийн гарц үйлчилгээ (Payment Gateway)-г Хай пэймент солюшнс ХХК, АНУ-ын ACI WORLDWIDE LLC-тэй технологийн түншээр хамтран анх нэвтрүүлсэн.
  • Optimal NMax ХХК-с 2018 онд үүсгэн байгуулсан Zeely аппликэйшн нь зээл өгөхдөө хувь хүний хандлага, хариуцлага, сэтгэл зүйн төлөвшил болон шийдвэр гаргах чадварыг тодорхойлох сэтгэл зүйн тестийн үнэлгээнд тулгуурлан зээл өгдөг Монгол улс дахь хамгийн анхдагч санхүүгийн үйлчилгээ юм.
  • 2019 онд үүсгэн байгуулагдсан Storepay аппликэйшн олон улсын зах зээлд гарах алхмаа амжилттай тавиад буй гэх мэт Монголын финтекийн салбарынхан цаг тутам хөгжсөөр, цар хүрээгээ тэлсээр байна.
https://www.facebook.com/watch/?v=1510079666014585

#5 Би "FRONTIER FINTECH SUMMIT 2021"-т хэрхэн оролцох вэ?

Арга хэмжээ нь үнэ төлбөргүй бөгөөд та урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Энд даран яг одоо бүртгүүлээрэй. Мөн дараах QR кодыг уншуулан нэвтрэх боломжтой.

 

Та энд даран, эвэнттэй нэгдэж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.