Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ковидын дараах сэргээн засах эмчилгээний үр дүн

ikon.mn
2021 оны 11 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Ковид тусаад эдгэсэн ч шинж тэмдэг нь үргэлжлэн байсаар байна, давтан тусах эрсдэл өндөр байна, Хэрхэн эдгээр таагүй шинж тэмдгүүдийг бууруулан, хэвийн хэмнэлдээ орох вэ? гэсэн асуулт иргэдийн дунд ихээр байна.

Энэ асуултыг өнгөрсөн сараас эхлэн Ковидын дараах сэргээн засах эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа Шаргалжуут рашаан сувиллын ерөнхий эмч, сэргээн засахын их эмч,тэргүүлэх зэрэгтэй клиникийн профессор Д.Дуламхүү эмчээс асууж тодрууллаа.



- Та Ковидын дараах сэргээн засах хөтөлбөрийн одоогийн хэрэгжилт болон үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар танилцуулж өгнө үү?

Манай сувилал нь олон жилийн эмчилгээний туршлага, ялангуяа амьсгалын замын буюу бронхийн багтраа, астма өвчлөлийн эмчилгээний чадвар, туршлага болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж дээр тулгуурлан Ковидын дараах сэргээн засах эмчилгээний багц хөтөлбөрөө боловсруулаад сүүлийн 1 сард 150 гаруй иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлээд байна. Эмчилгээ, сувилгаа хийлгэж байгаа иргэдийн 95% нь үе мөч, бөөр, зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй иргэд байна. Иймд бид Ковидын дараах шинж тэмдгийг бууруулахаас гадна Ковидоос үүдэж сэдэрсэн архаг хууч өвчлөлийн эмчилгээг хавсруулан хийж байна.

 

“Ковидоос үүдэж сэдэрсэн архаг хууч өвчлөлийн эмчилгээг хавсруулан хийж байна”

- Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй эмчилгээнүүдийн бие махбодод үзүүлэх нөлөөлөл ашиг тусыг илүү дэлгэрүүлэн танилцуулбал / Мөн үр дүнг ковидын дараах шинж тэмдгүүдтэй холбон тайлбарлавал. /

Энэхүү халдвараар тусаад эдгэсэн хүмүүсийн хувьд үндсэн хэд хэдэн төрлийн таагүй шинж тэмдгүүд урт хугацаанд үргэлжлээд байгаа. Үүнд тархины үйл ажиллагаа доголдох буюу тархин дахь цусан хангамж буурснаар нойрны чанар, хэвийн горим алдагдаж сэтгэн бодох чадвар доголдох, толгой ихээр хөндүүрлэн өвдөж амархан мартаж санах, мөн амьсгалын замын хүндрэлүүд бий болж амьсгал давхцах, цээжээр хөндүүрлэх, хуурай болон цэртэй ханиалгах гэх зэрэг олон олон таагүй үр дагаврууд тодорхойгүй хугацаагаар хүний бие махбодод байсаар байна. Хөтөлбөрийн хүрээнд уялдаа холбоотой, үр нөлөөлөл бий болгох 7 төрлийн эмчилгээ шат дараалалтай хийгдэхээс гадна, дэмжих нэмэлт хөтөлбөр, хоол зэрэг багтсан. Эмчилгээ тус бүрээр нь тайлбарлавал эсийн бүрхүүлийн бүтцийг сэргээх, эсрэг биет үүсэлтийг нэмэгдүүлэх, үрэвслийн эсрэг, дархлааг сайжруулах, бодисын солилцоог хурдасгах гэх зэрэг үйлдэлтэй рашаанд орох эмчилгээний дараа цусны эргэлт дэмжих, амраах бариа засал, физик эмчилгээ хийгддэг. Үүний дараа үргэлжлүүлэн амьсгалын замыг чөлөөлөх, цэрийг шингэлэх, үрэвслийг намдаах, дархлалыг сайжруулах, рашаан уур, утлага эмчилгээ зэрэг үндсэн эмчилгээнээс гадна шавар, зүү, оройдоо нойр дэмжих унтуулах төөнө эмчилгээг хийж байна. Мөн хавсарсан архаг хууч өвчлөлд давхар эмчилгээ хийгдэж байгаа.

Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй байгалийн эмчилгээнүүд нь эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь шийддэгээрээ давуу талтай тул хүртэх үр дүнг улам нэмэгдүүлж эдгээр шинж тэмдгүүдийг бууруулах ач холбогдолтой.

 

“Байгалийн эмчилгээнүүд нь эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь шийддэгээрээ давуу талтай, мөн эмчилгээнээс хүртэх үр дүнг улам нэмэгдүүлж таагүй шинж тэмдгүүдийг бууруулах ач холбогдолтой”

- Хөтөлбөрийн хүрээнд сувиллыг зорин ирсэн үйлчлүүлэгчдийг үр дүнгээс бидэнтэй хуваалцвал болох болов уу ?

Бид ковидын дараах сэргээн засах эмчилгээний үр дүн, нөлөөлөл ашиг тусыг улам бүр хянах зорилгоор сувилуулагчдыг ирэх үед эхэн үеийн бие махбод болон сэтгэл санаанд илэрч буй шинж тэмдэг болон явах үеийн шинж тэмдгийн өөрчлөлтийг харьцуулсан дүгнэлт, судалгаа явуулахад дараах үр дүн гарсан.

Нийт үйлчлүүлэгчдийн

-85 аас дээш хувь нь рашаан болон байгалийн эмчилгээнд хамрагдсанаар нойрны чанар дээрдэж, гүн бат бөх унтдаг болсон

-97,7 % нь уушгины үйл ажиллагаа сайжирч амьсгалах үед тулгарч байсан цээжээр хөндүүрлэх, хуурай болон цэртэй ханиалгах, хоолой өвдөх зэрэг зовуурууд эрс буурсан

-93 % нь ачаалал даах чадвар нэмэгдэж, амархан сульдаж, ядарч байсан мэдрэмжүүд арилж эрч хүчтэй болсон.

-91,7 % нь сэтгэл гутрал, тогтворгүй байдал арилсан гэсэн үзүүлэлтүүд гарсан. Энэ бидний хэрэгжүүлж буй ковидын дараах сэргээн засах эмчилгээ нь тодорхой төвшинд үр дүнгээ үзүүлж сувилуулагчдад тулгамдаад буй таагүй үр дагавруудыг шийдвэрлэж байгааг илтгэж байна. Мөн цаашид бид эмчилгээний дараах хөтөлбөрийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

- Баярлалаа

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.