Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тав тухыг бүрдүүлэгч ЭРДЭНЭТ ХОУМ брэндийг сонгох 6 ШАЛТГААН

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 23
Сурталчилгаа

Техник технологи гэрлийн хурдаар хөгжиж, хүн төрөлхтний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр дэлхий нийтийн чиг хандлага экологийн тэнцвэрт байдлыг хангасан, байгаль орчинд ээлтэй технологиор болон байгалийн гаралтай түүхий эдээр хийгдсэн, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үзэх болсон.

Бид хоногийн нийт хугацааны ойролцоогоор гуравны нэгийг орондоо өнгөрүүлдэг. Тэгэхээр хөнжил, гудас, цагаан хэрэглэл, дэр, унтлагын хувцас зэрэг нь тав тухтай, нойрны чанар хийгээд бидний эрүүл мэндэд үлэмж нөлөөтэй байдаг.

Тэгвэл дээрх эрэлт хэрэгцээ, эрүүл ахуйн шаардлагыг ханган, байгальд орчинд ээлтэйгээр 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч “Эрдэнэт Кашмер” үйлдвэрийн Эрдэнэт хоум брэндийн хонины ноосон бүтээгдэхүүнүүдийн ашиг тус, давуу талыг танд шинжлэх ухааны үүднээс танилцуулахыг зорилоо.

Эрдэнэт хоум брэндийг сонгох 6 ШАЛТГААН

 

1. Эрүүл ахуйн стандартад нийцсэн

Хонины ноосон материал нь химийн бодис агуулаагүй бөгөөд цусны эргэлтийг сайжруулж,тав тухтай байдлыг бий болгон бөх унтаж амрах нөхцөлийг бүрдүүлнэ.

Хонины ноосон хөнжил, гудас нь эрүүл мэндэд хамгийн ээлтэй буюу нойрны чанарыг сайжруулдаг болохыг Сиднейн их сургуулийн судалгааны баг синтетик, полиэстр болон сөдөн материалтай харьцуулан баталжээ. Туршилтад оролцогсдыг хонины ноосон хөнжил, полиэстр болон хөвөн хөнжилд хүйтэн, халуун болон дундаж гэсэн 3 өөр температуртай тасалгаанд унтуулжээ. Туршилтын үр дүнд, хүйтэн температурт ноосон хөнжил хүйтэн агаарыг хамгийн сайн тусгаарлажээ. Түүнчлэн ноосон хөнжил, ноосон дэвсгэр хоёуланг нь ашигласан оролцогчид бусад оролцогчидтой  харьцуулахад шөнө бараг сэрэлгүй гүн нойрсож чаджээ.

Өөр нэг судалгаагаар хонины ноосон хөнжил нөмөрч унтсан хүмүүс илүү тайван, тав тухтай унтаж амарчээ. Эдгээр судалгааны үр дүнг авч үзвэл хонины ноосон материал нь хүний биеийн даралтын цэгүүдийн мэдрэг байдлыг бууруулж, бөх унтаж амрах нөхцөлийг хангахаас гадна орчны дуу чимээг үр дүнтэй тусгаарладаг байна.

Түүнчлэн дүүргэгч ноосыг үйлдвэрийн аргаар чанарын өндөр түвшинд гүйцэтгэн боловсруулж, 100%-н хөвөн даавууг хөлс, ус, агаарыг чөлөөтэй  нэвтрүүлэх, хялгас үс ноосыг харвуулахгүй /down proof/ боловсруулалттай үйлдвэрлэдэг учраас цахилгаанждаггүй хөнгөн зөөлөн, дулаахан, таатай мэдрэмж төрүүлдэг.

2. Байгальд ээлтэй 100% задардаг

Хонины ноос нь нөхөн сэргээгдэх  нөөц төдийгүй байгальд 100 хувь задардаг тул байгальд ээлтэй, гар аргаар үйлдвэрлэгдэн танд хүрдэг бүтээгдэхүүн юм.

3. Чийгийг гадагшлуулдаг

Агаарын чийгшил их үед хонины ноос нь чийгийг шингээдэг бөгөөд, хөлөргөхгүйгээс гадна хүний биеэс ялгарах хөлс, чийгийг шингээх шинж чанартай. Бид унтаж байхдаа маш их  хэмжээний хөлс ялгаруулдаг. Тэгвэл шөнийн турш ялгардаг хөлсийг ноосон хөнжил, дэвсгэр маш сайн шингээж арьсыг тань хуурай байлгана.

Холстейн институтийн хийсэн судалгаагаар ноосон хөнжил нь нийлэг дүүргэгчтэй хөнжилтэй харьцуулахад хөлсийг маш сайн шингээдэг байна.

Германд хийгдсэн судалгаагаар ноосон хөнжил нь хүний хөлсийг 50 хувиар илүү шингээж, бусад үетэй харьцуулахад унтлагын хувцас нь хуурай байсан буюу ноосон хөнжил нөмрөх нь агаарын солилцоог сайн нэвтрүүлж, чийгшлийг зохистой хэмжээнд байлгаж, тав тухтай унтаж амрахад тусалдаг байна. Өөрөөр хэлбэл ноосон хөнжил нөмөрснөөр дулаан, тав тухтай мэдрэмжийг авахаас гадна дуу тусгаарлах, агаар нэвтрүүлэх шинж чанар нь таныг илүү бат бөх байдлыг бүрдүүлдэг байна.  Мөн угаахад хурдан хатдаг.

4. Бактери үржүүлэхгүй, харшил үүсгэхгүй шинж чанартай

Ноос нь чийг үүсгэдэггүй тул, бактери, мөөгөнцрийг үржүүлдэггүйгээс гадна харшил үүсгэхгүй.

5. Жилийн аль ч улиралд хэрэглэхэд тохиромжтой

Монгол хонины ноос нь хүний биед харшил үзүүлдэггүй,халуун хүйтэн, хуурай чийгтэй ямар ч нөхцөлд агаарыг тэнцвэржүүлж хүйтэнд дулаан, дулаанд сэрүүн байдаг тул жилийн 4 улиралд хэрэглэхэд зохимжтой. Ноосон өлгий, хөнжил нь зуны улиралд биеийг хөлөргөхгүй, өвлийн улиралд дулааныг хадгалдаг онцлогтой.

6. Галд тэсвэрлэх чадвар өндөр

Хонины ноос нь бусад төрлийн материалтай харьцуулахад галд тэсвэрлэх чанар хамгийн өндөр байдаг. 

Ташрамд дурдахад ноолууран утас, даавуу, сүлжмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, хүчин чадлаараа дотоодынхоо зах зээлд тэргүүлэгч “Эрдэнэт Хивс болон Кашмер” үйлдвэр нь Эрдэнэт хоум брэндийн дор дараах бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна:

 
Хонины болон тэмээний ноосон дүүргэгчтэй хөнжил
 
Тэмээний болон хонины ноосон аяны хөнжил
 
Эсгий гудас
 
Хонины ноосон дүүргэгчтэй хүүхдийн өлгий
 
Хүүхдийн цагаан хэрэглэл
 
Хонины ноосон дүүргэгчтэй дэвсгэр
 
Эсгий шаахай
 
Нэг болон хоёр хүний цагаан хэрэглэл
 
Хонины ноосон дүүргэгчтэй дэр
 
Ганга өвсөн дүүргэгчтэй ноосон дэр
 
Хөвөн даавуун ванны халаад
 
Будааны хальсан дүүргэгчтэй ноосон дэр

Эрдэнэт хоум брэнд нь 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын төдийгүй  БНХАУ, ОХУ, Япон, Израиль зэрэг олон улсын зах зээлд нийлүүлж, байр сууриа хэдийн эзэлжээ.

Яагаад хонины ноосон бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй вэ гэж үү?

 

Полиэстр эсвэл нейлон хөнжил

Галууны сөд

Хонины ноос

Агаар чөлөөтэй нэвтрүүлэх чанар

 

 

Химийн бодис агуулаагүй

 

Хөлс хурдан шингээх чанар

 

 

Нойрны бат бөх чанарыг нэмэгдүүлдэг талаар шинжлэх ухаанаар батлагдсан эсэх

 

 

Чийг татаж, хөлөргөхгүй

 

 

Хүйтэнд дулаан, дулаанд сэрүүцүүлэгч шинж чанар

 

 

 Байгалийн нөөцийг шавхаагүй

 

 

Амьтанд хор хөнөөл учруулаагүй

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.