Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци Боловсрол, Шинжлэх Ухааны Яаманд суурин компьютер хандивлалаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 22
Сурталчилгаа

Мобиком Корпораци нь Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны хүсэлтээр  төрийн өмчит лаборатори сургуулиудын мэдээллийн технологийн танхимын үйл ажиллагааг сайжруулах, сурагчдын технологийн боловсролыг дэмжих, ур чадварыг сайжруулах зорилгоор 17 суурин компьютер хандивлалаа.

 

Цахим болон танхим хосолсон хэлбэрээр хичээл явагдаж байгаа үед боловсролын салбар нь мэдээллийн технологийн цөм хөтөлбөрүүдийг дэлхийн жишигт хүргэхийн тулд орчин үеийн лаборатори танхим, сүүлийн үеийн программ хангамж,  сургалт хөтөлбөрүүд, техникийн өндөр үзүүлэлт бүхий хэрэглэгдэхүүн өдөр тутамд шаардагдаж байгаа билээ.  Тэгвэл энэхүү дэмжлэг нь хичээлийн хэрэглэгдэхүүнийг дэлхийн жишигт хүргэхэд чухал алхам боллоо.

 

Мобиком Корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсролын салбарт олон төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлдгээс хүүхэд, залуусыг тэгш, хүртээмжтэй боловсролоор хангах зорилгоор 2005 оноос хойш ажилласаар иржээ. Мэдээллийн технологийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаас онцолбол:

  • Хүүхэд бүрд тэгш боловсрол олгох зорилгоор 21 аймаг, 9 дүүргийн зорилтот бүлгийн сурагчдын хүрээнд “Smart education” төслийг хэрэгжүүлж, цахим хичээлээ тасалдалгүй хийхэд нь зориулж, Knox хамгаалалтын систем бүхий Samsung M12 ухаалаг гар утас, Stars үйлчилгээний шинэ дугаар, 12 сарын турш ашиглах нэмэлт  дата багц, TEAMS, GOOGLE MEET, ZOOM зэрэг цахим хичээлд өргөн хэрэглэгддэг апликейшнуудыг хязгааргүй ашиглах ACADEMY дата багц болон  1-12 ангийн теле хичээлийг байршуулсан VOO апликейшны  бүтэн жилийн эрхийг хүүхдүүддээ бэлэглэсэн байна. Мөн ЕБС-ийн 6-аас дээш ангийн нийт 500 гаруй хүүхдэд “Багшийн туслах” апликейшны 1 жилийн эрхийг бэлэглэжээ.
  • “Моби тэмүүлэл” төслийг 2010-2011 оны хичээлийн жилд, Баянзүрх дүүргийн 19 сургууль, Говь-Алтай ба Дорноговь аймгийн тус бүр 5 сургууль, мөн  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургуулиудад хэрэгжүүлсэн билээ. Мобиком Корпораци энэхүү төслийн хүрээнд дээрх сургуулиудад цахим хяналт, сургалтын программ нэвтрүүлж, портал цахим хуудастай болгож, сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй суурин болон зөөврийн компьютер,  дижитал проектороор тоноглогдсон интернэтийн өндөр хурдтай иж бүрэн танхимыг байгуулан өгсөн юм. Төсөл хэрэгжсэнээр сурагчдын дүн, ирцийн мэдээллийг электрон хэлбэрт шилжүүлэн,  багш, сурагч сургалтын нэгдсэн мэдээллийн сантай болох, сургууль сургалттай холбоотой аливаа судалгааг онлайнаар авах, ил тод шударга үнэлэх, сурагчдын сурлагын амжилттай нь холбон судалгаа хийх, цахим хичээл, цахим шалгалтын сан, номын сан байгуулан цаасгүй технологи ашиглан зардал мөнгө хэмнэх, өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах, сургуулийн ажиллагаанд иргэд, эцэг эхийн бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зэрэг өргөн боломж нээгдсэн юм.
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургуульд мэдээллийн технологийн загвар төвийг байгуулснаар тус сургууль улсын хэмжээний Мэдээллийн технологийн жишиг дунд сургууль болсон. Тус сургууль нь сүүлийн үеийн сургалтын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, интернэт, цахим номын сан ашиглах боломжтой, веб хандалтад суурилсан зайны сургалт явуулдаг давуу талтай.

Мэдээллийн технологийн салбарт хувийн хэвшлүүд хөрөнгө оруулалт хийснээр  сурагчдын  өрсөлдөх чадамж дээшилж, сурах хүсэл эрмэлзэл өсөж, дэлхийд Монголоор овоглогдсон инженерүүд улам олноор төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.