Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө оруулагчдад: CAPEX төвлөрсөн биржийн CPX койны талаар

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Манай улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль гарах гэж байгаатай холбогдуулан шинэ койн, токены эрч улам ширүүсэж, ар араасаа цувран гарч байна.

Криптовалют гэдэг зүйл зөвхөн манайд ч биш, дэлхий дахинд нэгэн шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, трэнд болчхоод байгаа нь үнэн. Гэсэн хэдий ч манай улсад гарч байгаа койнуудын дийлэнх хувь нь төлбөрийн эсвэл урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн богино хугацаанд өндөр ашиг олох гэсэн хүсэл дээр суурилж гараад байна уу гэсэн хардалт хүн бүрд байгаа болов уу.

Тиймээс олон нийтийг “хуурамч” төслөөс зайлсхийж, найдвартай урт хугацааны хөрөнгө оруулалтын төсөлд оролцоход нь тус дэм болох мэдлэг, мэдээлэл зайлшгүй шаардлагатай байна.

Та крипто валютад хөрөнгө оруулахдаа тухайн төслийн урт хугацааны төлөвлөгөө, ирээдүйг чухалчилдаг уу? Эсвэл богино хугацаанд өндөр ашиг авах зорилгоор арилжаанд оролцдог уу?

Ямар ч шалтгаан, үндэслэлээр арилжаанд оролцохоос үл хамаарч ХҮН БҮР “ашиг олох, өгөөж хүртэх” гэсэн эцсийн нэг л зорилготой байдаг. Үүний хажуугаар хөрөнгө оруулагч та бүхэн эрсдэлээ хязгаарлахын тулд тухайн койны талаар, төслийн алсын хараа, судалгаа, шинжилгээг сайтар хийж байх нь зүйтэй юм шүү.

Бид өмнө нь Capex.mn хөрөнгийн биржийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор https://ikon.mn/n/2djd ярилцлагыг уншигчдадаа хүргэж байсан. Тэгвэл энэхүү биржийн үндсэн CPX койны хоёрдогч зах зээлийн арилжаа маргааш буюу 11.23-ны өдөр эхлэх гэж байгаа юм байна.

Энэ койны талаарх мэдээллийг та бүхэндээ бэлтгэн хүргэж байна.

CPX койныг авснаар үнэ цэнтэй юу?

1. Баталгаат биржийн койн

Энэ нь биржээр баталгаажсан буюу биржийн урт хугацааны үйл ажиллагаатай уялдах койн болохоор “HODL” хийх хөрөнгө оруулагчдад илүүтэй ашигтай болов уу.

Мөн ямар нэгэн сенсаци мэдээллээр өсөж, буурдаг биш тогтвортой, урт хугацаанд өсөх үнэ цэнтэй биржийн койн юм.

2. 7 хоног бүр ногдол ашиг хуваарилна

Бирж нь CPX койн эзэмшигч нартаа нийт крипто валютын гүйлгээний шимтгэлийн орлогоосоо 80%-ийг 7 хоног бүр ногдол ашиг болгон хуваарилна. Мөн криптогоос бусад Forex, Securities, Commodities зэрэг арилжааны орлогоос 30 хүртэлх %-ийг хуваарилна гэжээ.

3. Тогтмол өсөх үнэ цэн

Capex бирж нь зөвхөн крипто бус Forex, Securities, Commodities зэрэг хөрөнгийн биржийн бүхий л үйлчилгээг нэг дор үзүүлэх, төвлөрсөн биржийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэдэг утгаараа биржид шинэ үйлчилгээ, арилжааны төрлүүд нэмэгдэх тусам гүйлгээний шимтгэлийн орлого нь нэмэгдэж, хэрэглэгчдэд очих ногдол ашиг өсөх боломжтой.

Мөн арилжааны төрлүүд нэмэгдэхийн хэрээр хамгийн олон хэрэглэгчтэй бирж болох төлөвтэй байна.

4. Эрсдэлээ хязгаарлах автомат үйлдэлтэй

Одоогоор үйл ажиллагаа явуулж буй бусад биржүүдэд ажиглагдаагүй олон улсын биржийн стандартад байдаг “Stop” үйлдлүүдтэй юм.

Энэ нь олон улсын хөрөнгийн биржүүдийн хэрэглэгчдээ эрсдэлээс хамгаалах жишгийн дагуу таны эрсдэлийг хязгаарлаж, хамгаалах болно. Та Capex бирж дээр арилжаанд оролцохдоо доорх үйлдлүүдийг захиалах боломжтой гэдгээрээ давуу талтай. 

 

5. Хурд - 1 секундэд 84 сая гүйлгээ

Capex биржийн хэрэглэдэг олон улсын Modulus системийн "matching engine" нь одоогийн байдлаар секундэд 84 сая гүйлгээг гүйцэлдүүлэх системийн чадалтай ба энэ нь IT тохиргоо, "set-up" болон "hardware"-ийн хүчин чадлаас хамаарна.

Modulus нь 2019 онд туршигдсан байдлаар секундэд 10 сая гүйлгээ 40 нано секундийн хоцрогдолтой гүйлгээг хийх хурдаар “Benzinga Global Fintech Awards”-ийн дэлхийн шагналыг хүртсэн. Мөн биржийн платформ, эрсдэлийн менежмент, алгоритм, мэдээллийн аюулгүй байдлын хяналтын систем болон бусад биржийн шийдлүүдийг NASDAQ, Bank of America Corp (NYSE: BAC), JPMorgan Chase & Co (NYSE: JPM) and Barclays PLC (NYSE: BCS), CMEG - Chicago Merchantile exchange group гэх мэт дэлхийн санхүүгийн нэр хүнд бүхий байгууллагуудад нийлүүлдэг. 

Мэдээж энэ үзүүлэлт бирж сонгоход тань илүү нөлөөлөх хүчин зүйл хэдий ч гацахгүй байх, хялбар хэрэглээ зэрэг нь цаашид олон хэрэглэгчийг татах хүчин зүйл болно. Ингэснээр CPX койн эзэмшигчдийн 7 хоног бүр авах ногдол ашгийн хэмжээ л өснө гэсэн үг.

6. Хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа

CPX койн эзэмшигч байснаар зөвхөн CAPEX биржтэй хамтран ажиллах мэргэжлийн арилжаачдын зөвлөгөө, мэдээллийг даган хөрөнгө оруулах боломжтой болно гэнэ.

Энэ нь койн эзэмшигчдээ хөрөнгөө эрсдэлийн түвшин хамгийн бага, өгөөж өндөр байхад нь туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа болох юм.

CPX-ИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2021.11.23-ны өдрийн 09:00 цагаас эхэлнэ. Та бүхний хөрөнгө оруулалт оновчтой байг.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ ДИЖИТАЛ ХӨРӨНГИЙН БИРЖ 

www.CAPEX.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.