Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулж, ирэх сарын 20-нд товлов

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

"Жаст"-ын гэх тодотголтой Ш.Батхүү нарын зургаан шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр товлогдсон байв. 

Гэвч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Наранцэцэг нар нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Р.Баатархүү нарт холбогдох 30 шүүгдэгчтэй шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд уг хуралдаан үргэлжилж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн, мөн иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй аж.

Дээрх шалтгаануудын улмаас хуралдааныг 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар