Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банкны 20 жилийн ойд зориулан 999 сорьцтой шижир "Алтан Гулдмай" гаргажээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Капитрон банк үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан цөөн тоогоор бүтээсэн 999 сорьцтой шижир "Алтан Гулдмай" тусгай бүтээгдэхүүний нээлтийн арга хэмжээ 2021 оны 11 сарын 17-ний өдөр Шангри-Ла зочид буудалд амжилттай болж өнгөрлөө.

Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочдод алтны зах зээлийн хэтийн хандлагын талаарх мэдээлэл хүргэсний хажуугаар хязгаарлагдмал тоогоор бүтээгдсэн уг алтан гулдмайн бүтээгдэхүүнийг дахин давтагдашгүй загвар, үнэ цэн бүхий бүтээл гэдгийг онцолсон юм.

Бүтээгдэхүүний онцлог нь:

  • ОУ-ын стандартын дагуу  1 унц буюу 31.1 гр жинтэй.
  • Алтны хадгалалтыг чанарын өндөр түвшинд байлгах зорилгоор Капитрон банкны брэндийг шингээж гар аргаар урласан Монгол уламжлал хийцтэй авдарт алтыг байршуулсан байна. Авдрыг дээрээс харахад Монгол уламжлалын угалзан хээнүүдийг сийлбэрлэн урласан, цагаан зэсээр хүрээлсэн угалзан хээ бүхий банкны логотой. Эртний хүннүгийн үеийн ховор олдворуудаас сэдэвлэсэн гуулин тоногуудыг шигтгэж өгсөн байдал нь өв уламжлалаа дээдэлж цаашид өвлүүлэн үлдээхэд чиглэсэн, эд баялгийг бэлэгдэж, үнэ цэнийг эрхэмлэдэг хэн бүхэнд тохиромжтой бүтээгдэхүүн болгожээ.
  • Алтан гулдмай бүхэнд Үнэт металлын сорьцын хяналтын газраас баталгаажуулсан сорьцын дугаар тавигдсан өндөр нууцлал бүхий гэрчилгээтэй.

Тус арга хэмжээний үеэр урьдчилсан захиалга авсан бөгөөд энэхүү тусгай бүтээгдэхүүний талаарх илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Шангри-Ла ВИП” салбартай 976-7577-3036 дугаараар холбогдоно уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.