Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

CAPEX төвлөрсөн, дижитал бирж дотоодын койнуудтай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн бүхий л боломж, стандартуудыг бүрэн хангасан, төвлөрсөн, дижитал хөрөнгийн биржийг Монголдоо нэвтрүүлж буй Capital Exchange of Mongolia (CAPEX) бирж өнөөдөр бизнесийн үйл ажиллагаагаа тэлж, WPL, COPC, SURGE, MAC, BRB, ELF, ILAW койнуудыг өөрийн биржээр дамжуулан хоёрдогч зах зээлд гаргах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд дээрх койнуудыг гаргаж буй байгууллагууд нь CAPEX төвлөрсөн, дижитал биржтэй хуулийн хүрээнд хамтран ажиллах, койноо хоёрдогч зах зээл дээр гаргах боломжтой болж байгаа юм.

Монгол улсад “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль” батлагдахаар яригдаж буй энэ цаг үед CAPEX төвлөрсөн, дижитал бирж зохицуулагч байгууллагаас өгч буй заавар, зөвлөмж болоод хэлэлцэж буй хуулийн төслийн заалтуудтай уялдуулан дотоодын компаниудын койн, токенуудад тодорхой хэмжээний шаардлага стандартуудыг тавьж, шаардлагуудыг бүрэн хангасан койнуудыг бирждээ листээр оруулахаар ажиллаж байна.

Дашрамд дурдахад CAPEX бирж нь Олон улсад патентлагдсан мөнгө угаалтын эсрэг болон Зах зээлийг урвуулан ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Anti Money Laundering (AML), Anti Market Manipulation (AMM) хяналтын шийдлүүдийг бүрэн хангасан тул олон хэрэглэгчийн бүртгэл үүсгэж, санаатайгаар ханшийн өсөлтөөс ашиг хүртэх зорилго бүхий луйврын шинж чанартай олон удаагийн давтамж бүхий гүйлгээг дор бүр нь таньж хязгаарлах болно.

Мөн Crypto, Forex, Securities, Commodities буюу дижитал хөрөнгийн биржийн бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжийг хэрэглэгчдэдээ олгож байгаа Монгол дахь хамгийн анхны төвлөрсөн, дижитал хөрөнгийн бирж болж байна. Энэ нь та өөрийн мөнгөн хөрөнгийг зөвхөн нэг төрлийн хөрөнгө оруулалтад хийж урт хугацаанд түгжих эсвэл өөр төрлийн хөрөнгө оруулалт хийхдээ платформоо сольж  орлого, зарлагын шимтгэл төлөх шаардлагагүй гэсэн үг юм. 

Мөн хөрөнгө оруулалтуудынхаа багцын өгөөж, өсөлт, бууралтыг нэг дороос харьцуулсан байдлаар харж дараагийн шийдвэр гаргалтаа ашиглах давуу талыг танд олгох болно.

 

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ ДИЖИТАЛ ХӨРӨНГИЙН БИРЖ

WWW.CAPEX.MN

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.