Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Финтек салбарын дараагийн өөрчлөлт юу вэ?

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Pocket аппликейшн нь 2020 оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн цагаасаа хойш зээлийн үйлчилгээг финтек технологиор дамжуулан хурдан шуурхай хүргэсээр ирсэн бөгөөд энэ удаад үйлчилгээгээ бусад банк бус санхүүгийн байгууллагуудад нээлттэй болгосноор Монголд анх удаа зээл олгогч байгууллагууд нэг аппликейшнээр дамжуулан олон мянган хэрэглэгчдэд зээлийн бүтээгдэхүүнээ хамгийн хялбар бөгөөд найдвартайгаар санал болгох боломжийг олгож байгаа юм.

Өдгөө дэлхий даяар бүхий л юмс дижиталчлагдаж буй энэ үед хэрэглэгч болоод зах зээл дээрх бүтээгдэхүүн үйлчилгээ нэг бүр улам хялбар бөгөөд дижитал орчинд шилжин байршиж буй нь санхүүгийн үйлчилгээг ч биетээр бус гар утаснаасаа шийдэн хялбар, хурдан бас олон сонголттой байх нь энэхүү үйлчилгээг сонгож хэрэглэж буй хэрэглэгчдэд маш том давуу талыг үүсгэж буй юм.

Цахим зээлийн төв гэж юу вэ?

Pocket аппликейшн нь 11 сараас эхлэн энэхүү үйлчилгээгээ олон нийтэд нээлттэй болгоод байгаа нь аппликейшн дотор олон төрлийн зээлийн үйлчилгээ байдгаас гадна зээл хүсэгч нь зээл олгогч олон байгууллагуудаас сонголтоо хийн, өөрт хэрэгцээтэй зээлийн үйлчилгээгээ авахад зөвхөн нэг л аппликейшн ашиглана гэдэг нь хэрэглэгч талдаа ч маш хялбар шийдлийг санал болгоод буй.

Гар утсан дээрээ олон төрлийн зээлийн аппликейшн татан аваад зээл авахдаа заавал очин гэрээ байгуулах зэрэг асуудлууд үүсдэг. Түүнчлэн зээл олгогч байгууллага бүр өөрсдийн аппликейшнтэй болж зээлийн бүтээгдэхүүнээ финтекээр дамжуулан харилцагчдадаа хүргэхээр зорьж байгаа ч аппликейшнээ зах зээл дээр амжилттай явуулахын тулд тасралтгүй хөгжүүлэлт сайжруулалт хийх, мөн хэрэглэгчийн баазаа бүрдүүлэхийн тулд маркетингийн асар их зардлуудыг гаргадаг. Харин Pocket аппликейшн нь зээл олгогч банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад энэхүү үйлчилгээг санал болгосноороо дээрх зардлуудыг хэмнэж өөрсдийн зээлийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэх боломжийг өгч байгаа юм.

Давуу тал нь юу вэ?

Тухайлбал, нэгдэж буй санхүүгийн байгууллагуудын хувьд нэг дор маш олон хэрэглэгчдэд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх, систем, сервер, үйл ажиллагааны өндөр зардлуудыг хэмнэн ашигт ажиллагааг хангах зэрэг олон давуу талтай.

Хэрэглэгчид ч мөн зээлийн хэрэгцээ гарсан үедээ зээл олгогч байгууллагуудаас өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонголт хийх боломжтой болно гэдгээрээ онцлог бөгөөд мөн бүх төрлийн зээлийн хүсэлт илгээх боломжийг бүрдүүлж байна.

Маш олон давуу тал болон боломжуудыг олгоод буй энэхүү үйлчилгээнд банк болон банк бус санхүүгийн байгууллагууд нэгдэх бүрэн боломжтойг дуулгахад таатай байна. Та бүхэн хамтран ажиллах хүсэлтийг pocket@invescore.mn хаягаар илгээгээрэй.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.