Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энхжин: Цаашид орон сууцны хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлэх шаардлагатай

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Орон сууц ба санхүүжүүлэлт хэлэлцүүлгийн үеэр оролцогч талууд байр сууриа илэрхийлсэн билээ. 

Тэдгээрийн төлөөлөл болох Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "Манай улсын хөдөлмөрийн насны нийт иргэдийн тав орчим хувь нь орон сууцны зээлтэй. Орон сууцны зээлийн үлдэгдлийг ДНБ-тэй харьцуулбал 10 орчим хувь байна. Энэ нь бидний хүрэхийг зорьдог зарим улсуудтай харьцуулбал 5-6 дахин доогуур үзүүлэлт. Цаашид мэдээж хэрэг орон сууцны хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Одоо байгаа орон сууцны зээлийн үлдэгдэл болох таван их наяд төгрөгийг цааш нэмэгдүүлэхийн тулд төрөөс дангаараа хэрэгжүүлэх боломжгүй тул зах зээлийн зарчимд нийцүүлэн хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлэх нь чухал" гэлээ.