Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад оршин суугаа гадаадын 441 иргэн коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунд хамрагджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2021 оны 11 дүгээр сарын 16-ны байдлаар нийт 513,816 хүн буюу нийт хүн амын 16% нь коронавирусийн халдварын эсрэг вакцины нэмэлт тунд хамрагджээ.

Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан хүний тоо, вакцин тус бүрээр

Вакцины нэр

Хамрагдсан хүний тоо

Нэгдүгээр тун

Хоёрдугаар тун

Нэмэлт тун

Нийт

1

Вероселл

1,729,763

1,652,360

54,422

3,436,545

2

АстраЗенека

111,589

109,805

27,564

248,958

3

Комирнэти

366,773

338,071

431,344

1,136,188

4

Гам-Ковид-вак

49,712

44,894

486

95,092

5

Модерна

8

8

-

16

Нийт

2,257,845

2,145,138

513,816

4,916,799

Улсын хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины зорилтот бүлгийн нэгдүгээр тун 95.8%, хоёрдугаар тун 91%, нэмэлт тун 25.3%, нийт хүн амын хамрагдалтаар авч үзвэл нэгдүгээр тун 69.4%, хоёрдугаар тун 65.9%, нэмэлт тун 16%-д хүрчээ.

Өссөн дүнгээр нэмэлт тунд 513,816 хүн хамрагдсан бол нэгдүгээр тунд 6,336 жирэмсэн эмэгтэй, 7,064 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 179,667 хүүхэд, 16-17 насны 76,014 хүүхэд байна.

Харин Монгол Улсад оршин суугаа гадаад улсын 1,196 хүн нэгдүгээр тунд, 976 хүн хоёрдугаар тунд, 441 хүн нэмэлт тунд хамрагджээ.