Энэ оны есдүгээр сард манай улсын инфляц 9.6 хувь гараад буй.
Үүний 4.1 нэгж буюу 43 хувийг хүнсний бүлгийн үнийн өсөлт эзэлж байгаа юм.
Инфляцад импортын барааны үнэ 46.9 хувиар нөлөөлж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.
Иймд доорх инфографикаар дамжуулан 2019 оны арваннэгдүгээр сарын үнээр тухайн барааг 2021 оны арваннэгдүгээр сард худалдан авалт хийхэд хэр хэмжээтэй авах боломжтойг харуулахыг зорилоо. Өөрөөр хэлбэл, цар тахлын өмнөх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өнөөгийн түвшинтэй харьцуулж, иргэдийн худалдан авах чадвар хэрхэн буурсныг харууллаа.
Тухайлбал, 2019 оны арваннэгдүгээр сард дотоодын нэг кг лууванг 1,097 төгрөгөөр авдаг байсан бол 2021 оны арван нэгдүгээр сард 2,553 төгрөг худалдан авч байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд нэг кг лууван авч байсан үнээр одоо 403 грамм лууван авах хэмжээнд хүрэв.
/Үнийн мэдээллийг 1212.mn болон бусад эх сурвалжаас авсан болно. Мөн зураг дээр дарж томруулж харах боломжтой/
Харин доорх хүснэгтэд Улаанбаатар хотын гол нэрийн зарим барааны 2019, 2020, 2021 оны арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн байдлаарх үнийн ялгааг харуулж байна.
Тухайлбал, 2019 онд жолооны курсийн "В" ангиллын төлбөр дунджаар 240 мянган төгрөг байсан бол 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар 600,000 төгрөг болж нэмэгджээ.
№
|
Барааны нэр | 2019 он | 2020 он | 2021 он | Зөрүү /2021-2021/ төгрөгөөр, хувиар | ||
11 сарын 13-ны үнэ | 11 сарын 11-ний үнэ | 11 сарын 10-ны үнэ | |||||
1 | "Алтан тариа" гурил | дээдийн дээд, савласан, кг | 1,710 | 2,190 | 2,236 | 526 | 31% |
дээд, савласан, кг | 1,446 | 1,595 | 1,619 | 173 | 12% | ||
I зэрэг, савласан, кг | 1,090 | 1,295 | 1,386 | 296 | 27% | ||
2-р зэрэг, савласан, кг | 886 | 964 | 1,012 | 126 | 14% | ||
2 | Талх | "Атар", 600 гр | 1,303 | 1,291 | 1,500 | 198 | 15% |
"Зууван чех", 600 гр | 1,468 | 1,699 | 1,901 | 434 | 30% | ||
Хар талх, 300 гр | 982 | 1,217 | 1,332 | 350 | 36% | ||
3 | Цагаан будаа, кг | 3,675 | 3,671 | 3,931 | 256 | 7% | |
4 | Хонины мах, ястай, кг | 7,694 | 8,936 | 10,849 | 3,155 | 41% | |
5 | Үхрийн мах, ястай, кг | 10,275 | 11,115 | 13,443 | 3,169 | 31% | |
6 | Үхрийн мах, цул, кг | 13,236 | 13,145 | 15,030 | 1,794 | 14% | |
7 | Адууны мах, ястай, кг | 8,365 | 8,540 | 10,080 | 1,715 | 21% | |
8 | Ямааны мах, ястай, кг | 6,000 | 7,376 | 8,986 | 2,986 | 50% | |
9 | Сүү | задгай, л | 1,249 | 1,732 | 1,949 | 700 | 56% |
"Элекстер", 0.5 л | 1,106 | 1,317 | 1,461 | 355 | 32% | ||
"Шинэ Сүү", л | 2,655 | 2,841 | 3,083 | 428 | 16% | ||
10 | Тараг, савласан, 900 гр, "Цөцгийтэй" | 2,500 | 2,645 | 3,041 | 542 | 22% | |
11 | Цөцгийн тос, 250 гр | 3,860 | 4,142 | 6,055 | 2,195 | 57% | |
12 | Ургамлын тос, л | 3,559 | 4,081 | 5,473 | 1,914 | 54% | |
13 | Элсэн чихэр, кг | 2,796 | 2,572 | 2,863 | 68 | 2% | |
14 | Ногоон цай, савласан, 90 г | 1,531 | 1,584 | 1,929 | 398 | 26% | |
15 | Өндөг, ширхэг | 333 | 363 | 419 | 86 | 26% | |
16 | Алим, "Фүжи" сортын, кг | 4,130 | 4,985 | 7,061 | 2,931 | 71% | |
17 | Төмс, дотоод, кг | 790 | 837 | 1,006 | 216 | 27% | |
18 | Лууван, дотоод, кг | 1,097 | 1,432 | 2,553 | 1,455 | 133% | |
19 | Байцаа, импортын, кг | 1,231 | 1,339 | 2,024 | 793 | 64% | |
20 | Хүрэн манжин, дотоод | 1,506 | 1,932 | 3,424 | 1,919 | 127% | |
21 | Сонгино, бөөрөнхий, импортын, кг | 1,234 | 1,643 | 2,669 | 1,435 | 116% | |
22 | Шатахуун | Аи-80 авто бензин, л | 1,673 | 1,349 | 1,970 | 296 | 18% |
Аи-92 авто бензин, л | 1,828 | 1,426 | 2,050 | 222 | 12% | ||
Дизелийн түлш, л | 2,354 | 2,040 | 2,658 | 304 | 13% |
Хэрэглээний сагсан дахь 344 нэр төрлийн бараанаас 40 орчим нь 2021 оны эхний найман сард өсөлттэй байв. Уг 344 нэр төрлийн бараа үйлчилгээн дунд "Приус-20" маркийн автомашин багтдаг. Цар тахлын өмнө "Приус- 20" машиныг оноос нь хамаараад 13-15 сая төгрөгөөр авч байсан бол өнөөдрийн байдлаар Техникийн зах дээр 17-20 сая төгрөгийн ханштай байна. Өөрөөр хэлбэл, үнэ нь 31 орчим хувиар өссөн байна.
Цар тахалтай холбоотойгоор нийлүүлэлтээс үүдэлтэй үнийн өсөлт Монгол Улсад зонхилж байгаа. Хэрэв хил гаалийн нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл бараа, бүтээгдэхүүний үнэ цаашид ч өссөөр байх нь.