Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах 504 оюутны тодорхой хувийг ойн чиглэлээр сургах бодлого барих нь зүйтэй

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Л.Энх-Амгалан: Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах 504 оюутны тодорхой хувийг ойн чиглэлээр сургах бодлого барих нь зүйтэй
Sara, ikon.mn - text to speech

Ойн салбарын үндэсний чуулганы хаалтын хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. 

Хуралдаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин ойн салбарын хүний нөөц сэдвээр илтгэл танилцууллаа. 

Тэрбээр "Бид зөв эхлэх ёстой. Тиймээс эхний ээлжид үр, суулгацын хангамж ямар байна вэ? Үрийн хангамж, генетик нөөцийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, их, дээд сургууль, ойн мэргэжлийн байгууллагууд оролцож байж энэ нөөцийг бүрдүүлнэ.

Мод ургуулах арга зүй, ололтыг нэвтрүүлэх шаардлагатай. Үр тарьц суулгацаа үйлдвэрлэлийн хэмжээнд бий болгох ёстой. Ингээд үйлдвэрлэлийн суурийг орон нутагт нутагшуулах хэрэгтэй. Бүсчилж ойжуулах нь чухал юм байна. Удирдлага санхүүжилтийн оновчтой тогтолцоо шаардлагатай. Эрх зүйн шинэчлэлийн зохицуулалт хийгдэнэ.

Тэрбум мод тариад ойн сангаа нэмэгдүүлье гэвэл автоматжуулалт, механикжуулалтыг хийх нь зөв. Бүсчилж ойжуулахын тулд дараах дөрвөн чиглэлийн баримтлах нь зөв гэж эрдэмтэд харж байна.

Нөхөн сэргээлт, сум орон нутгийн, хуурай гандуу бүсийн, хот суурин газрын ногоон байгууламж гэсэн дөрвөн чиглэлээр тэрбум модоо тарих нь зүйтэй. Үүний тулд гурван судалгаа дамжуулалтын төвийг байгуулах хэрэгтэй. 200-300 километрийн дотор судалгаа түшиц технологи дамжуулалтын төвийг зөв байршуулж чадвал энэ төсөл амжилттай хэрэгжинэ.

Ойрын хугацаанд 1,000 сургагч багшийг бэлдэх чиглэл өгч байгаа. Ойн чиглэлээр суралцаж буй оюутнуудад хөнгөлөлттэй зээл олгох, орон нутагт ажлын байраар хангах боломж байна. Жил бүр 504 оюутныг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн санаачилга бий. Ирэх хавар эдгээр хүүхдүүд гадаадад суралцахаар явна. Тэдний тодорхой хувийг ойн чиглэлээр сургах бодлого барьж ажиллах нь зүйтэй гэж харж байна.

Хүүхдүүдэд багаас нь экологийн боловсрол олгох нь чухал. Шинжлэх ухаан боловсролын салбар жилд 8.1 сая мод тарих боломж байна" гэв. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/422719512628047