• 7 сарын 3, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Морин хуурын чуулга үндэсний шилдэг бүтээлүүдээ Мариинский театрт анх удаа эгшиглүүллээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Монгол Улсын Филармони
00:00 00:00
Морин хуурын чуулга үндэсний шилдэг бүтээлүүдээ Мариинский театрт анх удаа эгшиглүүллээ
Sara, ikon.mn - text to speech

Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Морин хуурын чуулга Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд энэ сарын 11-13-нд ОХУ-ын Эрмитаж музейн Капелла болон Мариинский театрт тоглолоо.

Аялан тоглолтын багт Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид багтаж ахмад, дунд, залуу үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдийг дэлхийн алдарт тайзнаас эгшиглүүлсэн байна.

Морин хуурын чуулга байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо болон дэлхийн олон улс орнуудын томоохон театруудын алдартай тайзнаа амжилттай тоглолт хийж байсан бөгөөд Санкт-Петрбург, Эрмитаж музейн "Капелла" концертын танхимд хоёр дахь удаагаа, Мариинский театрын концертын танхимд анх удаа тоглолт зохион байгуулсан нь энэ юм.

 

Эх сурвалж: Монгол Улсын Филармони