Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 21 компани 608,500,000 модыг 2030 он хүртэлх хугацаанд тарьж, ургуулахаа баталгаажуулав

А.Намуун, iKon.mn
2021 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
ФОТО: 21 компани 608,500,000 модыг 2030 он хүртэлх хугацаанд тарьж, ургуулахаа баталгаажуулав
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн томоохон аж ахуйн нэгжүүд Батламжид гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүн оролцлоо.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин үндэсний компаниуд нийт 608,500,000 модыг 2030 он хүртэлх хугацаанд тарьж ургуулж, арчлан хамгаалахаа баталгаажуулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин нэгдэж буй аж ахуйн нэгжүүдэд мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, хамтран ажиллах аж.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буй компаниуд:

  1. “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК 180,000,000
  2. “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК 100,000,000
  3. “БОЛДТӨМӨР ЕРӨӨ ГОЛ” ХХК 100,000,000
  4. “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” 100,000,000
  5. “ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК 40,000,000
  6. “ӨСӨХ ЗООС” ХХК 30,000,000
  7. “САУСГОБИ СЭНДС” ХХК 15,000,000
  8. “СТЕП ГОЛД” ХХК 10,000,000
  9. “ТАВАНТОЛГОЙ” ХК 6,000,000
  10. “БАДРАХ ЭНЕРЖИ” ХХК 5,000,000
  11. “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК 5,000,000
  12. “БОРОО ГОУЛД” ХХК 3,000,000
  13. “ЭРДЭНЭС СИЛВЕР РЕСУРС” ХХК 3,000,000
  14. “БҮРДЭЛ МАЙНИНГ” ХХК 2,500,000
  15. “АЛТАЙН ХҮДЭР” ХХК 2,500,000
  16. “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” 2,000,000
  17. “МОНПОЛИМЕТ ГРУПП” 1,000,000
  18. “БАГАНУУР” ХХК 1,000,000
  19. “МОЭНКО” ХХК 1,000,000
  20. “ПЛАТИНУМ ЛАНД” ХХК 1,000,000
  21. “ШИВЭЭ ОВОО” ХК 500,000 мод тарьж ургуулахаар батламжлав.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой юм.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг