Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

О.Батбаяр: 5-11 насны хүүхдүүдийг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулах чиглэлээр судалж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
О.Батбаяр: 5-11 насны хүүхдүүдийг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулах чиглэлээр судалж байна
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн сайдын зөвлөл О.Батбаяр 5-11 насны хүүхдүүдийг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулах чиглэлээр холбогдох судалгаануудыг хийж байгааг хэллээ. 

Тэрбээр "АНУ-д бүртгэгдэж байгаа нийт халдварын 10 орчим хувь нь 5-11 насны хүүхэд байсан бөгөөд 66 хүүхэд нас барсан юм байна. Тиймээс тус улс 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. 

Манай улсын хувьд мөн адил нийт өвчлөлийн 9.6 хувийг 5-11 насны хүүхдүүд эзэлж байгаа. 0-11 насны хүүхдүүдийн өвчлөл дельта давлагааны үед Монголд төдийгүй дэлхийн улс орнуудад нэмэгдсэн. Тийм учраас хүүхдийн өвчлөлд анхаарч байна. 

Томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногт буурсан. Энэ нь амны хаалтыг тогтмол хэрэглэж байгаатай холбоотой гэж үзэж байгаа" гэдгийг хэллээ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.11.12/

https://www.facebook.com/iKonNews/videos/443334467161706