Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

AIBA буюу Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлёв Монгол Улсад айлчилж байна

ikon.mn
2021 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатарын урилгаар AIBA буюу Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Умар Кремлёв манай улсад хоёр өдрийн хугацаатай айлчилж байна.

Тэрээр өнөөдөр Үндэсний шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчид, хүүхдүүдтэй Ган зам спортын төв дээр бэлтгэл хийж, Буян-Ухаа спорт ордон болон Steppe areana мөсөн өргөөний үйл ажиллагаатай танилцах юм.

Мөн үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхан, биеийн тамир спорт хорооны удирдлагуудтай уулзана.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч, Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх, М.Баянмөнх тэргүүттэй төлөөлөгчид 2021 оны аравдугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болсон боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр олон уулзалтууд хийсний эхлэл нь энэхүү айлчлал болж байгаа юм. 

Олон Улсын Боксын Холбооны Ерөнхийлөгч Умар Кремлёв нь 2020 оны 12 дугаар сарын 12-нд болсон хурлаар олонхын санал авч, АЙБА-гийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр тамирчдын амжилтын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж, энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөр шагналын сантай зохион байгуулсан байна. Жин тус бүрд түрүүлсэн тамирчдад 100 мянга, мөнгөн медаль хүртсэн тамирчдад 50 мянга, хүрэл медаль хүртсэн тамирчдад 25 мянган ам.долларын шагнал олгосон юм.