Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Цар тахлын тэмдэглэл" ном уншигчдын гарт хүрч эхэллээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 11 сарын 11
iKon.MN
 
Majectic bookstore хуудсаас авав

Сэтгүүлч Б.Сувдын бичсэн "Цар тахлын тэмдэглэл" номын нээлт өнөөдөр Мажестик номын дэлгүүрт боллоо. 

Энэхүү номд цар тахлын үед улс орнуудын хөл хорионы дэглэм, хилийн хязгаарлалтаас шалтгаалж эх орондоо ирэх боломжгүй байсан монголчуудын туулсан бэрхшээлийн талаар өгүүлэх юм байна.

Б.Сувд нь Америкийн нэгдсэн улсад жил гаруй хугацаанд гацсан бөгөөд энэ үедээ эх тусгай үүргийн нислэгүүдийн талаарх мэдээлэл, гадаадад гацсан монголчуудын нөхцөл байдлын талаар Suvdaa&Suvdaa блог хөтлөн мэдээлж байсан билээ.

Ташрамд дурдахад, тэрбээр Үндэсний номын баярыг жил бүр зохион байгуулдаг Номын соёлт ертөнц ТББ-ын үүсгэн байгуулагч юм.