Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Гаммагийн дурангаар 20 түүх

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 11
Сурталчилгаа
 

Гэрэл зургийн Гамма агентлаг Монголын нийгэмд гарч буй өөрчлөлт, асар хурдацтай өрнөж буй хөгжил дэвшил мөн сөрөг нөлөөллүүдийг гэрэл зурагт буулган үлдээхийг хичээж ирсэн билээ. Ардчилсан хувьсгалаас хойших он жилүүдэд Монголд гарсан шинэчлэлт өөрчлөлт, Капитрон банк байгуулагдсан цагаас эхлэн хамтран ажилласан бизнес эрхлэгчдийн түүх энэ үеийн Монголчуудын нийтлэг нэгэн түүх дүр зураг билээ.

Энэ хугацааны хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэгчдийн дүр төрх, тэдний аж амьдралын шинэчлэл өөрчлөлт, саад бэрхшээл, зовлон жаргал амьдрал ахуй, ажил үйлсийнх нь амжилт ололтын бодит түүхийг гэрэл зургаар өгүүлсэн гэрэл зургийн эсээ /photo essay/ бүтээх ажилд Капитрон банк, “Гамма” агентлаг  хамтран ажиллах болсонд маш  их баяртай байна.

Дижитал эринд ч аливаа хүн баримтат гэрэл зургийг маш анхааралтай уншиж түүнийг харж өөртэйгөө харьцуулан итгэл үнэмшил төрж мэдээлэл авдаг.  Нэг эсээ 8-10 гэрэл зурагтай, 200-300 орчим үгтэй байх бөгөөд түүх бүрдээ амьдралын бодит мөн чанарыг гаргахыг зорин ажилласан төсөл билээ.

Та Монголын мянга мянган татвар төлөгчид, баялаг бүтээгчдийн нийтлэг дүр төрхийг эндээс олж харах болно гэж найдаж байна. Мөн эдгээр цуврал зургийн контентоос Капитрон банк болон тэдний харилцагчдын хоорондын хамтын ажиллагааны үр дүнгийн нэгээхэн хэсгийг харж болно. Хэдий нэг түүх нэг хүний тухай эсвэл нэгэн бизнесийн тухай байх боловч энэ нь түүнтэй ижил төстэй олон зуун хүний амьдрал ахуйг харуулсан Community түүх байх юм.

Ингээд Капитрон банк болон Гамма агентлагийн хамтарсан 20 түүхийн эхний дугаарыг та бүхэндээ хүргэж байна.

Гэрэл зургийн Гамма агентлагийн сурвалжлагч

  • Л.Элбэгзаяа /гэрэл зурагчин сэтгүүлч/
  • Б.Нямгэрэл /гэрэл зурагчин/
  • Б. Рэнцэндорж /Ройторс агентлагийн Монгол дахь сурвалжлагч/
  • Б. Инжинаш /Олон улсын уралдааны шагналт гэрэл зурагчин/ нар болон гэрэл зурагчин С.Цацралт редактораар ажиллаж байна.

Монгол орны өнцөг булан бүрээс сонгосон нийт 20 түүхийг хүлээн авна уу: https://bit.ly/3Hc6hTg

Гэрэл зургийн гамма агентлагийн захирал Л.Элбэгзаяа

Редактор С. Цацралт

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.