Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гавьяат тамирчин Э.Содномпилжээд Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Гавьяат тамирчин, Паралимпын аварга Э.Содномпилжээ Хөдөлмөрийн баатар олгохоор болжээ.

Энэ тухай Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос "Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо. Пауэрлифтинг мандтугай" хэмээн баяр хүргэжээ.

Мөн "Түүнд маргааш 14:00 цагаас Хөдөлмөрийн баатар цолыг олгоно" гэсэн мэдээллийг өглөө.

Ташрамд дурдахад, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нь “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд 245 кг өргөж, алтан медаль хүртсэн юм.