Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Загварын шинэ тренд: ORSAY Германы Sustainable Fashion Brand

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 10
Сурталчилгаа

 

“Загварлаг, бас байгальдаа ээлтэй_ хариуцлагатай амьдралын хэв маяг”

“Хариуцлагатай фейшн” Та энэ талаар сонсож байсан уу? Хамгийн загварлаг хувцаслахын зэрэгцээ өмсөж байгаа хувцас бүрээрээ байгаль орчиндоо анхаарал халамжаа илэрхийлэх чиг хандлага дэлхий дахинаа тренд болж байна. IKON Монголд Sustainable Fashion – чиглэлээр салбартаа тэргүүлэгч Германы Orsay брэндийг онцоллоо. Тус брэндийн Монгол дахь франчайз эзэмшигч Л.Туяацэцэг захиралтай хувцас загварын шинэ хэв маяг, чиг хандлагын талаар ярилцлаа.

ХҮМҮҮС АМЬДРАЛЫНХАА АЛХАМ ТУТАМД ИЛҮҮ ЭКО, ИЛҮҮ БАЙГАЛЬДАА ЭЭЛТЭЙ СОНГОЛТЫГ ХИЙЖ БАЙНА

- “Хариуцлагатай фейшн” гэдгээс эхэлье. Хувцас загварын салбарт энэ үг ямар утгыг илэрхийлж байгаа вэ?

Сүүлийн үед, ялангуяа ковид, дэлхий нийтийн цар тахлаас үүдэн хүмүүс эх дэлхийгээ илүү хайрлаж, байгаа орчиндоо, нийгэмдээ илүү хариуцлагатай байхыг хичээдэг болсон. Хувцас загварын үйлдвэрлэл өөрөө ус их хэмжээгээр шаардахаас гадна, жил бүрийн бэлэн хувцасны хог хаягдал нь байгалийг ихээр бохирдуулдаг. Тэгэхээр яавал  хүссэнээрээ хувцаслахын хажуугаар байгаль дэлхийгээ хайрласан сонголт хийх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

2022 ОН ГЭХЭД 100% SUSTAINABLE ХӨВӨН ДААВУУГ ҮЙЛДВЭРЛЭЛДЭЭ АШИГЛАНА

 

Германы Orsay брэнд үндсэн 3 чиглэлд түүхий эдээ байгальд ээлтэй байх талаас нь инновац нэвтрүүлсэн. Нэгд, 2017 оноос эхлэн хөвөнгийн үйлдвэрлэлийн хүнд хөдөлмөр эрхлэгчдийн орчин, нөхцөлийг сайжруулах, байгальд ээлтэй тариалалтыг хөгжүүлэгч Better Cotton Initiative (BCI) -ийн гишүүн болсон. 2022 он гэхэд 100% sustainable хөвөн даавууг үйлдвэрлэлдээ ашиглах зорилт тавиад ажиллаж байгаа. Хоёрт, үйлдвэрлэлд модны целлюлозоор хийдэг вискоз утсыг хамгийн их ашигладаг. Тэгвэл Orsay брэнд LENZING ™ ECOVERO ™ брэндийн вискозын утсыг хэрэглэдэг. Энэ брэнд нь мөн утсаа гаргаж авахдаа ой модны экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулаагүй буюу орчинд бага нөлөөтэй, эко хариуцлагатай үйл ажиллагааг явуулдаг.

- Orsay брэндийг Монголд 5 жилийн өмнө анх оруулж ирэх болсон түүхээсээ хуваалцвал?

Би өөрөө хувцас загварт ухаангүй дуртай /инээв/. Бүр арван жилийн сургууль төгсөх хүртлээ тухайн үедээ л гаднын суваг байсан ОРТ1 үзээд, хүмүүсийнх нь хувцаснаас санаа авч хүүхэлдэйдээ янз бүрээс засаж өөрчилж, хослуулж оёдог байлаа. Сургуулиа төгссөнөөс хойш фейшн салбарт  нийт 20-иод жил аз жаргалтайгаар ажлаа хийж байна даа. ORSAY брэнд нь илүү өнгөлөг, шинэлэг загварууд гаргадгаас гадна байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэл эрхлэхийг зорьдог, хөдөлмөрийн мөлжлөг, хүүхдийн хөдөлмөрийг тэвчдэггүй, байгаль орчинд ээлтэй фермерүүдийг дэмждэг зэрэг нь илүү сонирхол татсан. Миний үндсэн мэргэжил экологич инженер бөгөөд өөрийн сонирхолтой маань мөн нийцсэн учраас энэ брэндийг Монгол хэрэглэгчдэдээ хүргэхээр шийдсэн. Бид зөвхөн хувцас зардаггүй бид байгальд ээлтэй байж, эмэгтэйчүүд бүсгүйчүүдийн бие даасан байдлыг илэрхийлэхийг зорьдог.

Orsay брэнд Германд 1975 онд байгуулагдсанаас хойш одоо дэлхийн 26 онд 700 орчим салбар дэлгүүртэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний хувьд брэндийн Ази дахь анхны салбарыг 2016 онд Монголдоо нээснээс хойш өнөөдөр 3 салбартай хэрэглэгчдэдээ хүрч байна.

ORSAY БОЛ ГЕРМАН ЧАНАР, ФРАНЦ ДИЗАЙН ХОСОЛСОН ӨНГӨЛӨГ, ЭМЭГТЭЙЛЭГ, ЗОРИМОГ ШИНЭ ЗАГВАРЫН НИЙЛБЭР.

- Зах зээл дээр байгаа эмэгтэй фейшн брэндүүдээс Orsay брэнд юугаараа ялгардаг вэ?

Бүх бүсгүйчүүд эмэгтэйчүүдээ хувцаслалтаараа эмэгтэйлэг байдлаа илэрхийлэх, өөрийгөө илэрхийлэх чадвартай байгаасай гэж хүсдэг. Энэ хүсэлтэй Orsay брэндийн алсын хараа яв цав нийцдэг. Orsay брэнд нь өөрийн сонирхол, хэв маягийн дагуу хувцаслахыг хүсдэг, үргэлж дэгжин, эмэгтэйлэг, загварлаг хэвээр үлдэхийг хүсдэг, өөртөө итгэлтэй, орчин үеийн эмэгтэйчүүдэд зориулан хувцас загвараа зохион бүтээхийг зорьдог. Jeans, City, Forever Party, Business гэсэн загварын коллекциудыг хөгжүүлдэг. Сар тутам 2 удаа шинэчлэгддэг. Шинэ коллекц бүрээс дараах гурван зүйлийг харж болно. Нэгд, тод өнгөний хослолууд, хоёрт, эмэгтэйлэг байдлыг тодотгосон чамин хээнцэр деталь, гуравт зоримог шинэ загварууд.

 
 
 

- Салбарын экспертийн хувьд та монгол охид эмэгтэйчүүдийн хувцаслах хэв маягийн талаар бодлоо хуваалцахгүй юу?

Орчин үеийнхний хувцасны сонголт, хэв маяг чөлөөтэй, ямар нэг зүйлд хайрцаглагдахгүйгээр маш гоё хөгжиж байгаа. Гэхдээ зарим нэг хэсэг нь нөгөө сонгодгоо л сонгох буюу шинэ зүйлд зоримог хандаж чадахгүй байх шиг ажиглагддаг. Жишээ нь дэлгүүрт ороод би ийм л өнгийг өмсдөг гээд нөгөө хар бараан хувцсаа барьж авах гээд байдаг. Хувцас бол таныг нэг үг ч хэлээгүй байхад таны өмнөөс бусдад хэн бэ гэдгийг таниулчихдаг.  Тэгэхээр бид охид эмэгтэйчүүдээ шинэ трендийг, шинэ өнгө төрх загварыг зоригтойгоор туршиж үздэг байгаасай, түүнээсээ шинэ мэдрэмж, эрч хүч, итгэлийг авч өөрийгөө илүү танин мэдээсэй гэж хүсдэг. Тиймдээ ч үйлчлүүлэгчдэдээ царайны төрх, биеийн галбир зэрэгт нь тохируулаад зөвлөгөө өгдөг.

- Orsay брэндийн хэрэглэгчдэдээ өгдөг гол үнэ цэн юу вэ?

Orsay бол ижил үнэтэй ч илүү чанартай, илүү загварлаг байгаль орчиндоо илүү хариуцлагатай фэйшн брэнд. Гадуур явж байгаад Orsay брэндийн хувцас өмссөн хүнийг хараад шууд таньдаг. Дээр нь тэр хувцсаа маш загварлагаар хослуулаад, өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлээд өмссөн байгааг харах бидний хувьд хамгийн сайхан мэдрэмж байдаг. Orsay брэнд хувцаслалтын хэв маягаараа дамжуулж эмэгтэй хүн бүрийг эрх чөлөөтэй, эрч хүчтэй, урам зоригтой бөгөөд үзэсгэлэнтэй, донжтой харагдах эрх чөлөөг олгодог. 

 
 
 

- Дэлхий нийтээр эмэгтэй хувцасны загварын чиг хандлага цаашид хаашаа эргэх вэ?

Бүх зүйл илүү энгийн болж, байгалийн натурал өнгүүд ирэх өвлийн загварт давамгайлж байна. Хуучны загвар эргэдэг зүй тогтол үргэлжилнэ. Гэхдээ илүү инновацлаг, шинэ өнгө төрхтэйгөөр. Жишээ нь 1970- аад оны бидний ээж, аавын үеийн трапец өмд энэ жил тренд болохдоо урдаа чамин оноотой болж орж ирсэн. Өөр нэг зүйл бол загварын шугамууд холилдож, бие биеэ орлож, нөхөж байна. Бид хэзээ ч өмнө нь үдэшлэгт биеийн тамирын өмдтэй очно гэдэггүй байлаа. Тэгвэл саатай оруулга, дизайны шийдлээр биеийн тамирын өмд үдэшлэгийн коллекцид орох жишээний. Амьдрал илүү энгийн, илүү хялбар болж байна. Гэсэн ч эмэгтэйчүүд гоё чамин хувцаслахаа хэзээ ч зогсоохгүй.

- Ярилцлагын төгсгөлд охид, эмэгтэйчүүддээ хандаж юу хэлэх вэ?

 

Орос хэлэнд “Обычная одежда, Обычная жизнь” буюу энгийн хувцас, энгийн амьдралд хөтөлдөг гэсэн утгатай хэллэг байдаг. Манай брэндийн дуу хоолой бол эмэгтэйчүүдийгээ  хувцаслалтаараа өөрийнхөө дотоод хүнийг, хүслийг бүрэн илэрхийлж, өөрийгөө сорьж туршиж, зоригтой хувцаслаж, амьдралын олон өнгө, төрхийг өмнөө нээгээрэй гэж хэлмээр байна. Дээр нь хэрвээ танд ямар нэг хэцүү асуудал, шийдэгдэхгүй зүйл тулгарсан бол илүү гоё өнгөлөг, илүү загварлаг хувцаслаад гараад алхаарай. Шинэ хувцас, шинэ өнгө төрх танд асуудлаа шийдэх зориг, гаргалгаа, эрч хүч энергийг бэлэглэх болно. Бүх охид бүсгүйчүүддээ Амжилт хүсье.

- Чин сэтгэлээсээ, маш өгөөжтэй ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!

Баярлалаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.