Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын 14 хувь нь коронавирусийн эсрэг вакцины III тунг хийлгээд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунг өнгөрсөн хоногт 1,700 иргэн хийлгэснээр, бүүстер тунд хамрагдсан иргэдийн тоо 445,979-д хүрлээ.

Энэ нь нийт хүн амын 14 хувийг эзэлж байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 12-оос дээш насны 2,256,084 иргэн буюу хүн амын 69.3 хувь нь хийлгээд байгаа бол 65.8 хувь нь буюу 2,141,350 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

 

Засгийн газраас вакцины нэмэлт сэргээх тунгийн дархлаажуулалт зорилтот бүлгийн 50 хувьд хүрвэл "Шар" түвшинд шилжүүлэх талаар мэдэгдсэн.

Вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана. Харин вакцины хоёр тунтай ч КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдах боломжтой юм.

Өнөөдөр ажиллаж буй дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг ЭНДЭЭС харах боломжтой.