Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад тэтгэвэрт гарсан багш нарыг дайчилна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын улмаас үүссэн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад тэтгэврийн багш нарыг дайчилна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Тэрбээр "Цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж худлаа. Цахимын хоцрогдлыг танхимаар л нөхнө.

1-12 дугаар ангийн сурагчдаас аль хичээл дээр илүү хоцрогдсоныг нийт сурагчдын 10 хувьд оношилгоо хийж дууссан. Үүний хариу ирэх долоо хоногт гарна. Хоцрогдлыг арилгах хөтөлбөрт тэтгэвэрт гарсан багш нараа дайчилна" хэмээн хэлжээ.

ВИДЕО: