Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол, ОХУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд төлөвлөжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран зохион байгуулж буй “Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо. 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хэлсэн үгэндээ хоёр улсын хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны үзэл санааны дагуу нийгмийн харилцааны бүхий л салбарыг хамран амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Хоёр улсын хамтын ажиллагаа тогтвортой урагшлан хөгжихөд үе үеийн парламентч нарын анхаарал, хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэв.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний дагуу улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг салбарын 92 арга хэмжээг тусгасан хамтарсан төлөвлөгөөг хоёр улсын төр, засгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, орон нутгийн захиргаа хэрэгжүүлж буйгаас гадна хоёр улсын иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн санаачилгаар илүү олон арга хэмжээг зохион байгуулж байгаа.

Оны үлдсэн хугацаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд, хүндэтгэлийн хүлээн авалт, урлагийн тоглолт, сэтгүүлчдийн чуулга уулзалт, 100 жилийн ойд зориулсан маркийн нээлт зэрэг арга хэмжээг хоёр улсад зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэлсэн юм. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг