Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны арваннэгдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-ын Глазгоу хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, Уур амьсгалын ногоон сангийн гүйцэтгэх захирал Янник Глемарек, Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Аксель ван Тротзенбург, Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Масацугу Асакава зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын үеэр болох дээд түвшний уулзалтад 130 улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба