Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас 2,926 хүүхэд, 994 жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд 67,567 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байна.

Үүнээс хөнгөн хэлбэрийн оноштой 49,840 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 17,727 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 48.3 хувь нь хөнгөн оноштой бол 51.6 хувь нь биеийн байдал хүндээс маш хүнд байгаа юм.

Тодруулбал,

  • Хөнгөн оноштой-8,568
  • Хүндэвтэр оноштой-6,784
  • Хүнд оноштой -2,032
  • Маш хүнд оноштой -343 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 2,926 нь буюу 16.5 хувь нь хүүхэд бол 5.3 хувь нь буюу 994 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.