Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоодод 1,184, зөөвөрлөгдсөн халдварын дөрвөн тохиолдол PCR-аар батлагдаж, 12 иргэн энджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 6,223 сорьцод PCR шинжилгээ хийхэд 1,188 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 359,396 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын дөрөв нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,184 нь дотоодын халдвар байна.

Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,

  • 751 нь Улаанбаатар хотод,
  • 433 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,661 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17,727 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 49,840 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 8,568
  • Хүндэвтэр- 6,784
  • Хүнд – 2,032
  • Маш хүнд -343 хүн байна.
 

Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.

 Мөн хоногт эдгэрч, тусгаарлалтаас гарч байгаа тохиолдлын тоог мэдээлэхээ зогсоогоод буй.