Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвлөлтийн төв телевизийн нүүр царай, дуу хоолой болсон алдартай хөтлөгч 89 насандаа таалал төгсжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Зөвлөлт гүрний телевизийн гол нүүр царай, дуу хоолой болж байсан алдартай хөтлөгч Игорь Кириллов өчигдөр 89 насандаа таалал төгсжээ.

Тайван, тогтуун хоолойгоороо тэр Зөвлөлт Холбоот Улс анхны хиймэл дагуул сансарт хөөргөснийг, Коммунист Намын их хурлын шийдвэрүүдийг зарлаж байв. Улаан талбайд болсон бүх парад, томоохон арга хэмжээг зөвхөн Кирилловын тайлбартайгаар дамжуулдаг байжээ.

Он солигдох мөчид шинэ жилийн мэндчилгээг, Зөвлөлтийн удирдагчид нас барахад эмгэнэлийн мэдээг тэр л уншдаг байсан юм.

Харин 1991 онд Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа Кирилловын ажил хөдөлмөрийн замнал ч бас өндөрлөсөн байна.

1980-аад оны сүүлээс эхлэн дэлхий даяар телевизийн мэдээг тусгай хөтлөгч биш, сэтгүүлчид өөрсдөө уншдаг болсон нь бас үүнд нөлөөлсөн байх.

1932  онд Москва хотод төрсөн Кириллов театр урлагийн дээд сургууль төгссөнийхөө дараа 1957 оноос Зөвлөлтийн төв телевизэд ажиллаж эхэлжээ.

Тэрбээр 30 орчим жил Зөвлөлтийн төв телевизийн “Время” нэвтрүүлгийн үндсэн хөтлөгчөөр ажилласан байна.

Эх сурвалж: BBC