Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сүлдэт хуур цэнгүүлж, Улаанбаатар хотын тугийг мандуулав

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд өнөөдөр Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоо, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Нийслэлийн Сүлдэт хуурыг цэнгүүллээ.

Улаанбаатар хотын анх шав тавьсан Хүн чулууны хонхорт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож байсан түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай, Уртын дуугаа өвлүүлэх тухай, Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагууд монгол төрийн бодлогыг хэрэгжүүлж, Нийслэлийн Сүлдэт хуур, Монголын нууц товчоог хүндэтгэлтэйгээр залж, жил бүр нийслэл хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлэн, Нийслэлийн Сүлдэт хуурыг цэнгүүлсний дараа  Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэл Улаанбаатар хотын тугийг мандууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч нар,  УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Т.Билэгт тэргүүтэй үе үеийн Хотын дарга нар, НИТХ-ын төлөөлөгч нар хүндэтгэл үзүүлсэн юм.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг