Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

KFC БРЭНД замын нүхийг дахин ДҮҮРГЭЖ ЭХЭЛЛЭЭ

ikon.mn
2021 оны 10 сарын 29
Сурталчилгаа
Зураг зураг

Амтат шарсан тахиатай KFC брэндийн ДУТУУГАА ДҮҮРГЭ компанит ажлын хүрээнд хийгдэж буй ЗАМЫН НҮХ ДҮҮРГЭЛТ нийгмийн хариуцлагын ажил эргэн ирлээ. Энэ удаагийн ээлжит ажил 10 сарын 27-ны өдрөөс СБД-т байрлах 2-р сургууль болон Түлэнхийн төв эмнэлгийн эргэн тойрны замын нүхнүүдийг дүүргэхээр эхлээд байна. Гүйцэтгэлийг  Битүжин компанийн хамт олон чанарын өндөр түвшинд хийх юм.

 

KFC брэнд өөрийн KFC Mongolia фейсбүүк хуудсаараа дамжуулан иргэдээс “Дүүргэх нүх хайж байна” гэсэн санал асуулгыг авч, хамгийн олон давхардсан саналтай нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэг болон эмнэлгийн ойр орчмын замын нүхнүүдийг дүүргэж байгаа билээ.

Иргэд та бүхнийг нийгмээ болон хүрээлэн буй орчноо сайн сайхан болгохын төлөө хэрэгжүүлж буй KFC брэндийн ДУТУУГАА ДҮҮРГЭ компанит ажлуудад идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.